Оюутнуудын анхааралд /шинэчлэгдэв/

Share Button

Элсэлтийн хуваарь олголт, оюутны бүртгэл, хичээл сонголт, баталгаажуулалтын хугацаанд өөрчлөлт оруулав. /2021.08.28/

 

ЭЛСЭЛТ

Элсэгчдийн хуваарь олголтыг 1 өдрөөр сунгаж 8 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл хуваарь олгох үйл ажиллагаа явагдана. 
Элсэх эрхээ баталгаажуулан суралцагчийн анкет болон суралцагчтай байгуулах гэрээтэй танилцаж  системд илгээснээр системээс автоматаар сургалтын мэдээллийн систем (СИСИ)-д оюутнаар бүртгэх үйл ажиллагаа 2021 оны 8 дугаар сарын 30-ны 17.00 цаг хүртэл явагдана. 

АНГЛИ ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ

Шинээр элссэн оюутан СИСИ систем https://sisi.num.edu.mn бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, англи хэлний түвшин тогтоох шалгалтыг 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор өгсөн байна.

ХУВИЙН СУРАЛЦАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

ХИЧЭЭЛ СОНГОЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ

  • 2, 3, 4-р түвшний оюутнуудын хичээл (ерөнхий сууриас бусад) сонголт, баталгаажуулалт 8 дугаар сарын 30-ны өдрийн 10.00 цагаас эхлэн 9 дүгээр сарын 1-ний өдрийн хооронд СИСИ системээр явагдана. /Жич: Сургалтын төлбөрийн үлдэгдэлтэй суралцагчийн гэрээ байгуулах, элсэлтийн үйл ажиллагаа тус тус үргэлжлэн явагдаж байгаа тул хугацаанд өөрчлөлт оруулав. /
  • 1-р түвшний оюутнуудын хичээл сонголт, баталгаажуулалт 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд СИСИ системээр явагдана. /Жич: 9 дүгээр сарын 2-ны өдөр зөвхөн ерөнхий суурийн хөтөлбөрийн оюутнууд хичээл сонголт хийхийг анхаарна уу./
  • 2, 3, 4-р түвшний оюутнуудын ерөнхий суурийн хичээл болон бусад хичээл сонголт, баталгаажуулалт үргэлжлэн 9 дүгээр сарын 3-ны өдрөөс 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд СИСИ системээр явагдана.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ҮЛДЭГДЭЛ

Өмнөх хичээлийн жилүүдийн сургалтын үлдэгдэл төлбөрийн тооцоотой суралцагчтай сургалтын үлдэгдэл төлбөрийг төлүүлэх гэрээг ОТХ-ийн зээлийн мэргэжилтэн хариуцаж хичээл баталгаажуулалтаас өмнө 8 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Хэрэв сургалтын үлдэгдэл төлбөрийг төлүүлэх гэрээг байгуулаагүй бол үлдэгдэл төлбөрийг СИСИ сургалтын төлбөрийн дансаас суутгана. Гэрээг ЭНД дарж авна уу. 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ

Боловсрол, шинжлэх ухааны яам болон Боловсролын зээлийн сангаас тодорхой шийдвэр гармагц тухайн үед мэдэгдэх болно.

ЦАХИМ КАРТНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Оюутны үнэмлэх 2020-2021 оны хичээлийн жилд захиалсан боловч хүлээн аваагүй байгаа суралцагчид ОТХ-ийн цахим үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээс 9 дүгээр сарын 1-ний өдрөөс авна.
  • Шинэ элсэгчийн оюутны үнэмлэх захиалга баталгаажиж элсэлтийн тушаал гарсны дараа олгогдоно.
  • Оюутны үнэмлэхээ хаясан, гээсэн, гэмтээсэн тохиолдолд 9 дүгээр сарын 13-ны өдрөөс ОТХ-д хандан захиална.

ТЭТГЭЛЭГ

Шинэ элсэгчийн тэтгэлэг (олимпиад нөхцөл, ЭЕШ-ийн өндөр үнэлгээгээр элссэн, Байгалийн ухааны хөтөлбөр сонгон элссэн элсэгч) сургалтын төлбөрөө урьдчилан төлж хичээл сонголтоо баталгаажуулах бөгөөд МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийг 11 дүгээр сард нэгдсэн журмаар гардуулсны дараа тэтгэлгийг тухайн оюутны СИСИ системийн дансанд байршуулна.

ДОТУУР БАЙР

  • 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 09:00 цагаас 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 12:00 цаг хүртэл СИСИ системээр цахимаар бүртгэнэ.
  • 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 15:00 цагаас 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12:00 цаг хүртэл СИСИ системээр цахимаар бүртгэлээ баталгаажуулна.
  • 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагаас оюутны дотуур байранд оруулж эхэлнэ.

БУСАД

  • МУИС-д суралцагч нь сургалтын хөтөлбөр, мэргэжил сонголт, хичээл сонголт, Сиси мэдээллийн систем ашиглах заавар, суралцагчийг дэмжих үйлчилгээ (оюутны тэтгэлэг, боловсролын зээл, оюутны үнэмлэх, оюутны дотуур байр гэх мэт), номын сан, сургалтын үйл явц (чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах, сургалтын төлбөр, суралцагчийн мэдлэг, чадварын үнэлгээ гэх мэт) бүхий л мэдээллийг багтаасан суралцагчийн гарын авлагатай танилцах шаардлагатай.
  • Суралцагчийн гарын авлагыг цахим хэлбэрээр МУИС-ийн цахим хуудас (веб) болон сиси мэдээллийн системээс татан авах боломжтой.

 

Элсэлт, бүртгэлийн хэлтэс

Оюутан, төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар