Сургалтын төлбөрийн уян хатан зохицуулалтын тухай

Share Button

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн А/135 дугаар тушаалаар баталсан “Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам” болон суралцагчдаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн суралцагч сонгосон багц цагийн төлбөрийн 50-аас доошгүй хувийг төлж хичээл баталгаажуулалт хийх зохицуулалтыг хийж байна.

Үлдэгдэл төлбөрийг хичээл баталгаажуулалт хийснээс хойш 2 сарын дотор төлж барагдуулах бөгөөд хэрэв дурдсан хугацаанд үлдэгдэл сургалтын төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд сонгосон хичээл цуцлагдахыг анхаарна уу.

 

МУИС-ийн Захиргаа

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар