Австрийн Ernst Mach Grant-Eurasia-Pacific Uninet судалгааны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа  

Share Button

Австрийн Боловсрол, Шинжлэх ухааны яамны санхүүжилттэй Ernst Mach Grant -Eurasia-Pacific Uninet хөтөлбөрийн (хуучнаар Юнинетийн тэтгэлэг) докторын болон докторын дараах судалгааны судалгааны тэтгэлэг зарлагдлаа. МУИС болон Австрийн засгийн газрын санхүүжилттэй тус хөтөлбөрийн хооронд 2002 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулан 20 орчим жил ажиллаж байна. Гэрээний  дагуу тус тэтгэлэгт МУИС-ийн 35 хүртэлх насны залуу судлаачид болон докторын хөтөлбөрийн суралцагчид материалаа илгээх боломжтой юм.  

Тэтгэлэг олгох судалгааны чиглэлүүд:  

  • Байгалийн ухаан 
  • Техник, технологи
  • Анагаах ухаан 
  • Хөдөө аж  ахуй 
  • Нийгмийн ухаан 
  • Хүмүүнлэгийн ухаан 
  • Урлаг судлал 

Тэтгэлгийн хугацаа: 

  • Докторант: 1-9 сар 
  • Докторын дараах судалгаа: 1-6 сар 

Тэтгэлгийн хэмжээ:  

Сар бүр олгох тэтгэлэг 

  • Докторант: 1,050 евро 
  • Докторын дараах судалгаа: 1,150 евро

Замын зардал 

  • Тэтгэлэг хүсэгч нь Европын холбооны гишүүн бус, хөгжиж буй улсын иргэн бол онгоцны зардалд 1000 хүртэлх евро олгоно.  

Өргөдөл гаргагчид тавигдах шаардлага:  

  • МУИС-ийн докторын хөтөлбөрийн суралцагч эсвэл докторын зэрэгтэй багш, судлаач байх 
  • 35 хүртэлх настай байх  
  • Англи хэлний B2 эсвэл Герман хэлний C1 түвшний мэдлэгтэй байх 

Бүрдүүлэх материал: 

  • Суралцаж буй сургуулийн профессор багшийн 2 тодорхойлох захидал (тус сургууль нь Eurasia-Pacific Uninet хөтөлбөрийн түнш байх ёстой бөгөөд Монгол дахь 8 түнш байгууллагын  нэг нь МУИС юм. https://typo3.oead.at/fileadmin/Dokumente/oead.at/ICM/EPU/2018_New_Update-Members_China_and_Mongolia.pdf холбоосоор нэвтэрч өөрийн байгууллагаа шалгана уу) 
  • Австрид хүлээн авах байгууллага дах зөвлөхийн зөвшөөрсөн маягт
  • Хүчинтэй паспортны хуулбар 
  • Дипломын хуулбар (магистр эсвэл докторын диплом, Англи эсвэл герман хэлээр орчуулсан байх) 
  • Ажиллаж эсвэл суралцаж буй сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан нэгжийн албан ёсны тодорхойлох захидал 
  • Судалгааны төслийн санал (2-4 нүүр) 

Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 1 өдөр хүртэл 

Өргөдөл гаргах хаягhttps://www.scholarships.at/login/login.aspx?DataFormID=1786 холбоосоор нэвтэрч цахимаар өргөдөл мэдүүлнэ. 

Тэтгэлгийн бүрдүүлэх материалын сургуулийн албан ёсны тодорхойлолтыг Хамтын ажиллагааны хэлтсээс авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч  https://grants.at/en/ үзнэ үү.  

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар