Залуу судлаач, шинийг санаачлагчдад олон улсын түвшинд өрсөлдөн хөгжих боломжийг нээх зорилготой Falling Walls Lab Mongolia форум 2022 оны 5-р сарын 26-ны өдрийн 14:00 цагт МУИС-ийн Номын сангийн хурлын танхим 502 тоотод зохион байгуулагдана. Гадаадад байгаа оролцогчид цахимаар оролцоно.
Дэлхий дахин сорилт бэрхшээлүүдтэй тулгарсан энэ цаг үед хил дамнасан өргөн цар хүрээтэй шинжлэх ухааны хамтын ажиллагаа улам бүр чухал болж байна. Энэ жилийн Falling Walls Lab Mongolia форум нь танхим-цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд Монголын залуу эрдэмтэн судлаачдад шинэ нээлт, шинэлэг санаагаа танилцуулах нээлттэй боломжийг бүрдүүлж өгдөг билээ.
Falling Walls Lab-ийн зорилго нь шинжлэх ухааны дэвшилтэт нээлт, тэдгээрийн эдийн засгийн хэтийн төлөвийг дэмжих, инновацыг нэвтрүүлэх, шинжлэх ухааны салбаруудын залуу авьяаслаг болон бүтээлч сэтгэлгээт эрдэмтэн судлаачдын мэргэжлийн солилцоог эхлүүлэх, сурталчлах, харилцааны ур чадвар болон тэдгээрийг тогтвортой хөгжүүлэхэд оршино. Өөрөөр хэлбэл, “Falling Walls” нь дэлхийн хэмжээнд харилцан солилцоо, шилдэг туршлагад тулгуурласан, шинжлэх ухаан, технологи, улс төр, эдийн засаг, нийгмийн нөлөө бүхий нэгдэл “ThinkTank” гэж тодорхойлж болно.
Falling Walls Lab Mongolia форум нь бүхий л салбарын эрдэмтэн, бизнес эрхлэгч, мэргэжилтнүүдийг өөрийн судалгааны ажил, бизнесийн загвар, дэвшилтэт технологи, шинэлэг төсөл, санаагаа шүүгчид болон бусад мэргэжилтнүүдэд англи хэл дээр 3 минутын дотор багтаан танилцуулдаг онцлогтой.
Үндэсний ялагч нь Монгол Улсаа төлөөлөн энэ оны 11-р сарын 8, 9-ний өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab Int. Finale-д олон улсын 100 гаруй үндэсний ялагчтай өрсөлдөх эрхийг авна. Бүх олон улсын Лаб финалистууд Falling Walls Science Summit-д сонсогчоор оролцох эрхтэй ба олон улсын ялагч нь мөнгөн шагнал хүртэнэ. Falling Walls Lab Mongolia -н 2019 оны анхны үндэсний ялагч З.Ууганбаатар нь уур амьсгалын өөрчлөлтөд говийн бүсийн хүн ард хэрхэн дасан зохицох тухай асуудлыг хөндөж “Breaking the Wall of wind & mind” илтгэлээ Берлин хотноо хэлэлцүүлсэн бол 2021 оны ялагч M.Оюунгэрэл “Дотоод орчны агаарын бохирдол” төслөө цар тахлын тархалтын улмаас цахимаар танилцуулан Монгол Улсаа төлөөлж Falling Walls Lab Int. Finale-д амжилттай оролцсон юм.
Оролцогчдын хувьд бакалаврын зэргээ хамгаалаад 10-аас доошгүй жил, магистр бол 7 жил, докторын хувьд хамгаалаад 3-аас доошгүй жил болсон байх ба шинэ санаа, судалгаагаа түгээх, хөгжүүлэх зорилготой дээрх шаардлагыг хангасан бүх хүмүүст нээлттэй байдаг.
Энэхүү танхим-цахим хосолсон арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (GMIT), Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ (AMPMC), ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, хамтран зохион байгуулагчаар Германы эрдмийн солилцооны алба (DAAD), Монгол Улсын их сургууль (МУИС), албан ёсны түншээр МУГХЯ, МУ дахь ХБНГУ-ын ЭСЯ, дэмжигчээр Falling Walls Сан, ХБНГУ-ын ГХЯ, Олон улсын инженер, эрдэмтэн эмэгтэйчүүдийн сүлжээ (INWES) нар оролцож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.falling-walls.com/lab эсвэл fb.me/FallingWallsLabEngageMongolia хуудаснаас авна уу.
Холбоо барих: Falling Walls Lab Mongolia (info@artsandmediaconsulting.org, Утас:94071191, 99169084) эсвэл the Falling Walls Foundation (lab@falling-walls.com).
CONTACT
AMPMC NGO | Sky Plaza Business Centre, Embassy Street 9, 14220 Ulaanbaatar
Email: info@artsandmediaconsulting.org | Phone: +976 9916 9084 | www.artsandmediaconsulting.org
Falling Walls Lab | Falling Walls Foundation, Kochstr. 6-7, 10969 Berlin
Email: lab@falling-walls.com | Phone: + 49 30 609 88 39 71 | www.falling-walls.com
GMIT | Department of Public Relations | GMIT Campus, 2nd khoroo, Nalaikh district, Ulaanbaatar
Email: burmaa@gmit.edu.mn | Phone: +976-70232090 | http://gmit.edu.mn
DAAD lecturer
Email: trostmann@gmit.edu.mn | Phone: +976-70232090 | www.daad.de
МУИС | Department of Cooperation | Ikh surguuliin gudamj-1, 14200 Ulaanbaatar
Email: enkhjargal@num.edu.mn | Phone: +976-11-317050, 75754400-(1168) | www.num.edu.mn/