МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгууль боллоо

Share Button

МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгуулийн II үе шат буюу бүрэлдэхүүн/салбар сургуулиас хамгийн олон санал авсан нэр дэвшигчдээс Удирдах зөвлөлд сонгогдох 2 нэр дэвшигчдэд санал өгөх үйл ажиллагааг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 08.00-16.00 цагийн хооронд зохион байгууллаа. Удирдамжид заасны дагуу санал хураалтыг 16.00 цагт хааж саналыг тоолов. 16.00 цагийн байдлаар санал хураалтын ирц 84.2 хувь байлаа.

Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох сонгуулийн санал өгөх жагсаалтад бүртгэгдсэн багшаас 475 багш санал хураалтад оролцов. Саналын хайрцагнаас 475 саналын хуудас гарч ирснээс 463 хүчинтэй саналын хуудас, 12 хүчингүй саналын хуудас байв. /Эрдэнэт, Завхан сургуулийн санал орсон тоо/

МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 25 багш, Завхан сургуулийн 9 багшийн саналын мэдээг тухайн сургууль дээр байгуулагдсан тооллогын комиссын тогтоол хэлбэрээр хүлээн авсан болно.

Санал хураалтын дүнгээр МУИС-ийн ШУС-ийн НУС-ын Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор Б.Болд-Эрдэнэ 149 санал /32.2 хувь/, МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч, профессор Н.Оюун-Эрдэнэ 133 санал /28.7 хувь/ буюу хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигч болсон тул Ажлын хэсэг эдгээр нэр дэвшигчдийг Удирдах зөвлөлд уламжиллаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар