Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих.
Тавигдах шаардлага:
- Суралцагчийн хувийн төлөвлөгөөнд үндэслэн сүүлийн хоёр улирал дараалан суралцаж, улирал дараалан 9-өөс доошгүй багц цагийн хичээлийг судалсан байх (мэргэжлийн магистрт хамаарахгүй)
- Улирал бүр 3,5-аас доошгүй голч дүнтэй суралцсан
- Эрдэм шинжилгээний багц цагаа биелүүлсэн байх (Суралцах хугацаандаа хийж гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний ажил байх)
Хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
- Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт
- Удирдагч багшийн тодорхойлолт
- Суралцагчийн хувийн төлөвлөгөө
- Суралцагчийн хувийн төлөвлөгөөнд тусгасны дагуу Эрдэм шинжидгээний ажлын гүйцэтгэлийг нотлох баримт
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2022 оны 05 дугаар сарын 24 -ний өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
Жич: Дүнгийн тодорхойлолтыг ТҮЦ-ээс авах болон тамгатай байх шаардлагагүй өөрөө хэвлэж өгч болно
Лавлах утасны дугаар: 77307730-1514
n.altanzul@num.edu.mn
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС