МУИС-ИЙН ХАРЬЯА БАЙГАЛЬ-ЭХ ЛИЦЕЙ АХЛАХ СУРГУУЛЬ, ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ЦЭЦЭГЧНИЙ АЛБАН ТУШААЛД ТАВИХ ШААРДЛАГА
Албан тушаалын нэр: Экологийн боловсролын төвийн цэцэгчин
Мэргэжил: Биологич (ой судлаач, ургамал судлаач), агрономич
Албан тушаалын зорилго: Экологийн боловсролын төвийн цэцгийн хүлэмжинд өдөр тутмын арчилгаа хийх, тасалгааны ургамал тарьж үржүүлэх.
Албан тушаалын зорилт:
- Цэцгийн хүлэмжинд өдөр тутмын арчилгаа хийх, ургамал үржүүлж худалдан борлуулах.
- Цэцгийн хүлэмжид тулгуурласан үйл ажиллагаа, сургалт, дадлагын ажил явуулах нөхцөл бүрдүүлэх, эд хөрөнгө хариуцах.
- Иргэдэд зөвлөгөө өгөх, танилцуулга хийх, сургалт, дадлагын ажил хөтлөн явуулах.
- Байгууллагын бусад үйл ажиллагаанд оролцож, хамтран ажиллах.
Туршлага: Тасалгааны ургамал тарих, зөвлөгөө өгөх, сургалт хөтлөн явуулах.
Ур чадвар:
- Танилцуулга хийх, зөвлөгөө өгөх, сургалт хөтлөн явуулах
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай.
Бүртгэл: 2022 оны 8 дугаар сарын 16-25-ны өдрийг дуустал.
МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн байрны 209 тоот өрөөнд бүртгүүлнэ үү.
Утас: 75754400-1136, 75754400-8101