Японы Мияазаки их сургуультай 6-р сарын 28-ны өдөр МУИС хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол талаас МУИС-ийн захирал С.Төмөр-Очир, ГХХА эрхэлсэн дэд захирал А.Галтбаяр, ХХИС-ийн захирал Б.Очирхуяг, Японы талаас Мияазаки их сургуулийн захирал Suganuma Tatsuo, дэд захирал Maruyama Masugi , Инженерийн сургуулийн дэд профессор Shiomori Koichiro, Гадаад харилцааны төвийн хэсгийн эрхлэгч Kai Eiichi нар оролцов. Хоёр их сургууль ийнхүү хамтын ажиллагаа эхлүүлснээр харилцан багш, оюутан солилцох, олон улсын хурал, семинари зохион байгуулахаас гадна инженерийн чиглэлд илүү нягт уялдаатай ажиллах таатай боломж бүрдэж байна.