Дэвид Пикаскийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

Share Button

ДЭВИД ПИКАСКИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР /2022-2023/ 

Монгол Улсын Их Сургуулийн Хүндэт Доктор, АНУ-ын Баруун-Өмнөд Миннесотагийн Их Сургуулийн Профессор Дэвид Ричард Пикаскийн нэрэмжит оюутны сургалтын төлбөрийн /2022-2023/ тэтгэлэг зарлагдлаа. 

ТЭТГЭЛГИЙН ЗОРИУЛАЛТ 

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Их Британи, Америк судлалын салбарт суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, өөрийгөө хөхүүлэн дэмжихэд дэмжлэг үзүүлэх болон амжилттай суралцаж буй суралцагчыг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжихэд энэхүү тэтгэлгийн зорилго оршино. 

ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ 

  • Тэтгэлэгт МУИС, ШУС, ХУС-Их Британи, Америк Судлалын Тэнхимийн оюутнууд хамрагдана. /Өмнөх хичээлийн жилүүдэд энэхүү тэтгэлэгт хамрагдсан оюутан дахин хамрагдах боломжтой/
  • Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан тэтгэлгийн анкет бөглөн шаардлагатай материалыг бүрдүүлэн өгнө.
  • Тэтгэлэг хүсэгчийг шалгаруулахдаа  
  • А- ангилал: Сурлагын амжилтыг үндэслэнэ.
  • B- ангилал:
  • B.1 сургалтын төлбөрөө төлөх чадамжгүй, ар гэрийн гачигдалтай 
  • B.2 хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн асуудалтай  
  • Тэтгэлгийг жилд 1 удаа олгоно.
  • Тэтгэлэгт шалгарсан оюутны нэрсийг өргөдөл хүлээж авснаас хойш 14 хоногийн дараа мэдэгдэнэ. 

 ТАВИГДАХ ШААРДЛАГА 

  1. Өргөдөл хүсэгч нь МУИС, ШУС, ХУС-ийн Их Британи Америк Судлалын Тэнхимийн 2-4-р ангийн оюутан байх; 
  2. Монгол улсын иргэн байх; 
  3. “А” ангилалд тэтгэлэг хүсэгчийн сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх; 
  4. “А” ангилалд тэтгэлэг хүсэгч нь улиралд дунджаар12-оос доошгүй багц цагийн хичээл сонгон хоёроос доошгүй улирал амжилттай судалж, суралцах чадвар, идэвх санаачилгаа илтгэн харуулсан суралцагч байх; 
  5.  “B” ангилалд тэтгэлэг хүсэгчдэд сурлагын голч дүнг хамаарахгүй.  
  6. Сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаагүй байх; 
  7. Хугацаа хожимдуулсан болон баримт бичгийн бүрдүүлэлт дутуу материалыг хүлээж авахгүй. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ  

A-ангилал:  

  1. Тэтгэлгийн анкетыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх; 
  2. Тэтгэлэг хүсэх болсон шалтгаан, суралцагчийн ирээдүйн зорилго, түүнд хүрэх арга зам,  сургуулиас гадуурх нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог эсэх, удирдан манлайлах чадвар гэх мэт мэдээллийг багтаасан эссэ англи хэлээр бичих /400-450 үгтэй/; 
  3. Суралцагчийн дэлгэрэнгүй дүнгийн тодорхойлолт /Түц машинаас авна/; 

B ангилал: 

  1. Тэтгэлгийн анкетыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөсөн байх; 
  2. Тэтгэлэг хүсэх болсон шалтгаан, суралцагчийн ирээдүйн зорилго түүнд хүрэх арга зам,урлаг спортын амжилт, сургуулиас гадуурх нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог эсэх, удирдан манлайлах чадвар гэх мэт мэдээллийг багтаасан эссэ англи хэлээр бичих/400-450 үгтэй/; 
  3. Сургалтын төлбөр төлөх чадамжгүй, ар гэрийн гачигдалтайг /хагас болон бүтэн өнчин,гэр бүлийн гишүүдийн аль нэг нь группт байдаг/ батлах гэр бүлийн байдлыг үнэн зөвөөр тодорхойлсон оршин суугаа хорооны тодорхойлолт, өрхийн орлогын тодорхойлолт зэрэг бусад холбогдох бичиг баримтыг хувийн зүгээс бүрдүүлэх;  
  4. Зөвлөх /ангийн/ багшийн тодорхойлолт, тэмцээн уралдаанд оролцсоныг батлах бичиг, шагнал урамшууллын батламж 
  5. Эмчийн тодорхойлолт 

БҮХ Материалыг хэвлээд тэнхимийн туслахад хураалгана. Мөн имэйлээр давхар явуулна уу. Имэйлээр явуулахдаа бүх материалаа merge хийж нэг файл болгон илгээнэ үү.

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА, ХАЯГ – 2022 оны 11 сарын 10ны өдрөөс 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 15:00 цаг хүртэл 

 

Их Британи, Америк Судлалын Тэнхим 

МУИС, Хичээлийн 2-р байр, 400 тоот

Утас:  88084887  /Н.Оюунзаяа 

88552599 /А.Өлзийнаран 

99907864 /М.Чаминцэцэг/ chamintsetseg@num.edu.mn 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар