Оюутнууд томуугийн сайн дурын вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамрагдлаа

Share Button

Манай улсад 10 дугаар сараас 5 дугаар сар хүртэл улирлын томуугийн идэвхжилийн үе үргэлжилдэг тул Оюутан, төгсөгчийн хэлтэс Эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээний хүрээнд МУИС-ийн суралцагчдад зориулан жил бүрийн 10 дугаар сард “Вакцинжуулалтын өдөрлөг”-ийг зохион байгуулдаг уламжлалтай.  

Оюутны эрүүл мэндийг дэмжих аяны хүрээнд МУИС-ийн Эмнэлэг, ХӨСҮТ болон СБДЭМТ хамтран томуугийн эсрэг вакцинжуулалтыг 2022 оны 11 сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Бид гурван цэнт томуугийн эсрэг вакцин буюу томуугийн гурван вирус болох А хүрээний H1N1 болон H3N2, томуугийн B хүрээний вирусийн эсрэг дархлаа үүсгэдэг вакцинаар оюутан, суралцагчдыг сайн дурын үндсэн дээр, үнэ төлбөргүйгээр хамруулав.  

МУИС-ИЙН ЭМНЭЛЭГ 

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар