“Шинэ багшийг чиглүүлэх сургалт” зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн  Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс зохион байгуулдаг “Шинэ багшийг  чиглүүлэх сургалт”  /New Faculty Orientation/ нь МУИС-д шинээр ажилд орсон багш нарт байгууллагын зорилго, стратегийн төлөвлөгөө, хүний нөөцийн бодлого, сургуулийн дотоод дүрэм, журам, мэдээллийн системийн хэрэглээ, сургуулийн бүтцийн талаар мэдээлэл өгч, шинэ багш нарт тулгамдаж буй асуудал,  эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлын талаар санал бодлыг нь сонсон,  тэдний академик хөгжлийг дэмжих зорилготой.

Түүнчлэн хичээлийг үр өгөөжтэй заах арга зүй, сургалтын шинэ арга барил, тэгш хамран сургах, тусгай хэрэгцээт боловсрол, хичээлийн тохируулгын талаар ойлголт мэдээлэл өгдөг.

Энэ удаагийн сургалтад МУИС-ийн хоёр бүрэлдэхүүн  /ШУС, ХШУИС/ сургуульд шинээр ажилд орсон 9 багш хамрагдлаа. 

МУИС-ийн Эрдмийн хамт олны нэг болсон шинэ багш нартаа амжилт хүсье.

Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар