МУИС-ийн Удирдах зөвлөл дэх багшийн төлөөллийг сонгох удирдамжийн дагуу бүрэлдэхүүн 7, салбар 3 сургуулиас тус бүр нэр дэвшүүлсэн 12 багшаас МУИС-ийн удирдах зөвлөл дэх багшийн нэг төлөөллийг сонгох санал хураах 2-р шатны сонгуулийн үйл ажиллагааг 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 08.00-16.00 цагийн хооронд зохион байгууллаа. Санал хураалтад 580 багш санал өгснөөс нийт саналын 32.93 хувийг ШУС-ийн Түүхийн тэнхимийн профессор П.Дэлгэржаргал авлаа.