ХШУИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал болж шагналт байрууд тодорлоо

Share Button

2023 оны 4-р сарын 27, 28–ны өдрүүдэд ХШУИС–ийн оюутнуудын дунд эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Оюутны эрдэм шинжилгээний хурал “Хэрэглээ” болон “Инженер, технологи”-ийн гэсэн хоёр салбарт тус тусдаа зохион байгуулагдсан.

“Хэрэглээ”-ний салбарын ОЭШ-ний хурлын бакалаврын түвшинд байр эзэлсэн оюутнууд:

1-р байр: С.Хүслэн, Н.Жавхлан “Улаан буудайн зурган дээр машин сургалт ашиглах нь” удирдагч А.Галтбаяр

2-р байр: Г.Оргил “Хот суурин газрын хиймэл нууруудын усны  чанарын босоо тархалтын судалгаа” удирдагч Б.Ариунсанаа

3-р байр: Б.Мандахбаяр “Мал тооллогын системийн туршилт, хөгжүүлэлт” удирдагч Б.Гэрэлмаа

3-р байр: Ц.Төгсхүслэн “Монгол орны зэсийн уурхайн хүчиллэг уснаас хемолитоавтотроф бактери ялгаж био уусгалт явуулах” удирдагч Д.Эрдэнэчимэг

“Хэрэглээ”-ний салбарын ОЭШ-ний хурлын магистрант ба докторантын түвшинд:

1-р байр: Т.Цэнгүүн “Цомцогт бэр цэцэг (Scabiosa comosa)-ийн үрэвслийн эсрэг идэвх” Б.Даваапүрэв, Ц.Бямбажав

2-р байр: Г.Энхжин “Нарны үүсгүүрт системийн тунгалаг гадаргуугийн бохирдол, гэрэл нэвтрүүлэлтийн нөлөөллийн судалгаа” удирдагч Э.Пүрэвдалай

3-р байр: Б.Эрдэнэбаяр “Сэлэнгэ мөрний сав газрын голын горим, газрын бүрхэвчийн өөрчлөлтөд нөлөөлөх зарим хүчин зүйлс” удирдагч Д.Батсүрэн

3-р байр: Г.Болоржаргал “Ховд голын сав газарт ажиглагдах экогидрологийн зарим өөрчлөлтийн судалгаа” удирдагч Д.Батсүрэн

“Инженерчлэл”-ийн салбарын ОЭШ-ний хурлын бакалаврын түвшинд байр эзэлсэн оюутнууд:

1-р байр: Б.Сарнай “In vitro орчинд Lycium ruthenicum Murr. (Орос махирс)-ын хүнд металл (зэс)-ын тэсвэрийн судалгаа” удирдагч Ц.Соёл-Эрдэнэ

2-р байр: С. Мөнх-Очир “Процедурын дагуу видео тоглоомын орчныг үүсгэх” удирдагч Х.Оюундолгор

3-р байр: Э. Золзаяа “Биоэлектрохимийн систем ашиглан хаягдал уснаас эрчим хүч гарган авах” удирдагч Д.Эрдэнэчимэг

3-р байр: П. Ганчимэг  “Шуугианд суурилсан компьютер графикийн арга техник, түүний хэрэглээ” удирдагч Х.Оюундолгор

“Инженерчлэл”-ийн салбарын ОЭШ-ний хурлын магистрант ба докторантын түвшинд:

1-р байр: Э. Саруул “Хепатитын делта вирусыг илрүүлэх ЛАМП (Loop-mediated isothermal amplification) полимеразын гинжин урвалын технологийн хөгжүүлэлт” удирдагч О.Одгэрэл

2-р байр: Х.Билэгт  “Бионүүрс болон бордооны таримал моддын амьдралт, өсөлтөд үзүүлэх нөлөө” удирдагч С.Гэрэлбаатар

3-р байр: О. Мөнх-Оюу “Хэрэглэгчийн орхих магадлалыг урьдчилан таамаглах нь (Customer churn prediction)” удирдагч Д.Энхзол

3-р байр: Ц. Батцагаан “Өндөр нягтаршилтай цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн өнцгийн нягтаршлыг нэмэгдүүлэх” удирдагч Б.Ганбат

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар