Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Дээд боловсролын чанарын үнэлгээ хийх тухай” А/240 тоот тушаалын хүрээнд Боловсролын үнэлгээний төвөөс Монгол Улсын дээд боловсролын нийт сургалтын байгууллагуудын эрэмбэ, чансаа тодорхойлох ажил хийгдэж байна. Уг үнэлгээний ажлын хүрээнд багш, суралцагч, төгсөгч, асран хамгаалагч, ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааг авч байна.
МУИС-ийн нийт багш, суралцагч, төгсөгч болон хамтран ажиллагч та бүхэн сургуулийнхаа нэр хүнд, сэтгэл ханамжийн талаарх өөрсдийн саналаа чин шударгаар илэрхийлж, энэхүү судалгаанд идэвхтэй хамрагдана уу.
БАЙГУУЛЛАГЫН ОРЧНЫ ТАЛААР БАГШААС АВАХ АСУУЛГА (Зөвхөн багш нар бөглөнө.)
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДААС АВАХ СУДАЛГАА (2020-2023 оны хаврын улирлын хооронд төгссөн төгсөгчид бөглөнө)
БАЙГУУЛЛАГЫН НЭР ХҮНДИЙН ТАЛААРХ АСУУЛГА (Зөвхөн эцэг, эх, асран хамгаалагч, ажил олгогчид, нийт төгсөгчид бөглөнө)
СУРАЛЦАГЧДААС АВАХ СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА (Зөвхөн МУИС-д бүртгэлтэй суралцагчид бөглөнө. 2023 оны хаврын шинэ элсэгчдэд хамаарахгүй.)