2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд “Оюутны хөгжлийн зээл”, “Буцалтгүй тусламж”-аар суралцах хүсэлт гаргаж буй оюутнуудын анхааралд 

Share Button

Боловсролын зээлийн сангаас 2023-2024 оны хичээлийн жилийн намрын улиралд “Буцалтгүй тусламж”, “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлтийг дараах нөхцөлүүдээр суралцаж байгаа суралцагчдыг хамруулахаар шийдвэрлэсэн болно. Үүнд:  

А.ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ: 

Нөхцөл 

  • Эрх бүхий байгууллагаас баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх болон эрэлттэймэргэжлээр дотоодын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Монгол Улсын иргэн байх 
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх 
  • 2023-2024 оны хичээлийн жилд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр элссэн шинэ элсэгч, үргэлжлэн авах суралцагчид: /МУ-ын ЗГ-ын 2023 оны 03 дугаар сарын 29-ний 115 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралт/ 

Тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861316811 холбоосоор үзнэ үү. 

Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861338751 холбоосоор үзнэ үү. 

Тавигдах шаардлага 

  • Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх 
  • Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх 
  • Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх 
  • Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх 
  • Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн зээл олгохгүй 

Бүрдүүлэх материал 

  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл /ТАТАХ/ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь 
  • Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт 
  • Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/ 
  1. Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан суралцагчдад үргэлжлүүлэн олгох. 

Дээрх шаардлагыг хангаж буй суралцагчид  Оюутны хөгжлийн төвийн    боловсролын зээлийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэнд зээлд хамрагдах хүсэлтээ 2023 оны 08-р сарын 21-нээс 09 дүгээр сарын 01-ний дотор дараах утсаар болон Багш, оюутны хөгжлийн төвийн байрны 306 тоотод  ирж бүртгүүлнэ үү.  

Мэргэжилтэн Ш.Солонго /77307730-1517, 99055505/ 

Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэн мэдээллийг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд “Боловсролын зээлийн сан”-гийн системд оруулж, холбогдох материалыг хүргүүлнэ.  

Б. СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ: 

  1.   Бүтэн өнчин суралцагч:
  • Өргөдөл 
  • Төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт 

2.   Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч: 

  • Өргөдөл 
  • Төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт /50%/ 
  1. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
  • Өргөдөл 
  • Төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт /70%/ 

4.   Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч: 

  • Өргөдөл 
  • Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний  хувь тогтоосон акт /70%/ 

5.  Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувь, 750-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь: 

  • Өргөдөл 
  • Суралцагчийн төрсний гэрчилгээ 
  • Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  1. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн:
  • Өргөдөл 
  • Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт 
  1.   Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч:
  • Өргөдөл 
  • Суралцагчийн төрсний гэрчилгээ 
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж 
  • Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх 
  • Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт 
  • Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын цаа маллан амьдарч буйг тодорхойлсон дэмжих тодорхойлолт 
  • Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар 

Мэргэжилтэн Ш.Солонго /77307730-1517, 99055505/ 

Дээрх шаардлагыг хангаж буй суралцагчид Оюутны хөгжлийн төвийн  боловсролын зээлийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтэнд  хүсэлтээ 2023 оны 08-р сарын 21-нээс 09 дүгээр сарын 01-ний дотор дараах утсаар болон Багш, оюутны хөгжлийн төвийн байрны 306 тоотод  ирж бүртгүүлнэ үү. 

Мэргэжилтэн Ш.Солонго /77307730-1517, 99055505 

Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэн мэдээллийг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд “Боловсролын зээлийн сан”-гийн системд оруулж, холбогдох материалыг хүргүүлнэ.

 

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар