МУИС-ийн хичээлийн сурах бичгийн сан бүрдүүлэх зорилго бүхий МУИС-ийн санхүүжилтээр сурах бичиг зохиох/орчуулах сурах бичгийн сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалтад ирүүлэх материал нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Сурах бичгийн агуулга нь МУИС-ийн нэг болон хэд хэдэн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн хамарсан байх;
- Оюуны өмчийн зөрчилгүй байх;
- Зохиох сурах бичгийн бүтэц нь гарчиг, оршил хэсэг, хичээлийн сэдвүүдийн хамарсан бүлгүүд болон нэр томьёоны тайлбар, эшлэл зүүлт агуулсан байна. Бүлэг бүр нь удиртгал хэсэг, үндсэн агуулга болон хичээлийн сэдвүүдтэй холбогдох жишээ, асуулт/бодлого/тест, бие даах ажлын сэдэвтэй байх;
- Зохиох сурах бичиг нь 20-40 хэвлэлийн хуудастай байх;
- Орчуулгын сурах бичиг нь хичээлийн хөтөлбөрт тусгагдсан, дэлхийн тэргүүлэх 100 их сургуульд ашигладаг, 3-аас доошгүй удаа дахин хэвлэгдсэн байх;
- Сурах бичгийг харгалзах хичээлийн үндсэн сурах бичгээр ашиглах тухай тэнхимийн хурал болон бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжсэн байх. Бакалаврын ерөнхий суурийн хичээлийн сурах бичиг бол Ерөнхий суурийн хөтөлбөрийн хорооны хурлаар нэмж хэлэлцүүлэн дэмжигдсэн байна.
Бүрдүүлэх материалын жагсаалт (журмын хавсралт, Загвар 1-ийн А, Б, В дагуу):
- Төслийн ерөнхий агуулга (журмын хавсралт, Загвар 1-ийн А дагуу)
- Тэнхимийн хурал, бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурал, ерөнхий суурийн хөтөлбөрийн хорооны хурлын шийдвэр (журмын хавсралт, Загвар 1-ийн Б дагуу)
- Төслийн санхүүжилтийн тооцоо (журмын хавсралт, Загвар 1-ийн В дагуу)
Материал хүлээн авах хугацаа:
Сонгон шалгаруулалтад ирүүлэх материалыг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны Мягмар гарагийн 17:00 цаг хүртэл Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газарт (Багш оюутны хөгжлийн төвийн 302 тоот) хүлээн авна.
МУИС-ийн санхүүжилтээр сурах бичиг зохиох, орчуулах үйл ажиллагаанд баримтлах журмыг Захирлын 2021 оны 10 сарын 28-ны өдрийн А/299 тоот тушаалаар баталсан бөгөөд холбогдох мэдээллийг ЭНД ДАРЖ дэлгэрүүлэн үзнэ үү.
Тодруулах зүйл гарвал Enkhjargal@num.edu.mn холбогдоно уу.
Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газар
Мэдээлэл
МУИС-ийн хичээлийн сурах бичгийн сан бүрдүүлэх зорилго бүхий МУИС-ийн санхүүжилтээр сурах бичиг зохиох/орчуулах төслийг санхүүжүүлэн, хэрэгжүүлэх ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд 2023 оны 11 сарын байдлаар дээрх хугацаанд МУИС-ийн багш нарын хэрэгжүүлж буй нийт 39 (цуцлагдсан хоёр төслийг хасаад) төсөлд 458 сая төгрөгийг төвлөрүүлэн зарцуулаад байна.
2018-2023 онуудад хэрэгжсэн болон хэрэгжиж дуусаагүй |
||||
2018 онд батлагдсан сурах бичгийн мэдээлэл |
||||
№ |
Сурах бичгийн нэр |
Багийн ахлагчийн нэр |
Төслийн хэрэгжилт |
Дуусах хугацаа |
1 |
Хүрээлэн буй орчин судлал |
ХШУИС, О.Алтансүх |
Хэрэгжиж дуусаагүй |
2019.11 |
2 |
Япон хэл1 |
ШУС, АСТ Ц.Дэлгэрэхцэцэг |
Хэрэгжсэн |
2019.11 |
3 |
Хэл эзэмших онол, аргазүй |
ШУС, АСТ, Д.Сайнбилэгт |
Хэрэгжсэн |
2019.11 |
4 |
Дэлхийн соёл иргэншил |
ШУС, АСТ, Д.Ундрах |
Хэрэгжсэн |
2019.11 |
5 |
Шугаман алгебр ба түүний хэрэглээ |
ШУС, МТ Б.Баяржаргал |
Хэрэгжсэн |
2019.11 |
6 |
Процесс аппарат-1 |
ХШУИС, ХБИТ, Г.Тамираа |
Хэрэгжсэн |
2019.11 |
7 |
Монголын эртний уран зохиол |
ШУС, УСУЗТ, Б.Хишигсүх |
Хэрэгжсэн |
2019.01 |
8 |
Хүний хөгжил |
ШУС, ЭЗТ, А.Солонго |
Хэрэгжсэн |
2019.09 |
9 |
Биеийн тамир |
БТТ, Р.Гантулга |
Хэрэгжсэн |
2019.02 |
10 |
Дэлхийн түүх: Өрнөдийн иргэншил |
ШУС, ТТ, Б.Чинзориг |
Хэрэгжсэн |
2019.11 |
11 |
Интернэт технологийн үндэс |
ХШУИС, МКУТ, Р.Жавхлан |
Хэрэгжсэн |
2019.09 |
12 |
Монгол соёл, иргэншил судлал |
ШУМ, УСУЗТ, Г.Нандинбилиг |
Хэрэгжсэн |
2019.11 |
13 |
Нийгмийн газарзүй |
ШУС, БУС, ГЗТ, В.Батцэнгэл |
Хэрэгжсэн |
2019.11 |
14 |
Механик ба харьцангуй онол |
ШУС, БУС ФТ, Л.Энхтөр |
Хэрэгжсэн |
2019.05 |
2019 онд батлагдсан сурах бичгийн мэдээлэл |
||||
1 |
Олон улсын эдийн засгийн харилцааны үндэс ба Даяаршил |
ОУХНУС, ОУХТ-ийн ахлах багш Г.Баасанхүү |
Хэрэгжсэн |
2020.01 |
2 |
Financial markets and institutions |
БС, СТ-ийн эрхлэгч, дэд профессор Д.Сувдаа |
Хэрэгжсэн |
2020.09 |
3 |
Stern’s introductory Plant Biology |
ШУС, БУС, Биологийн тэнхмийн проф. Н.Сонинхишиг |
Хэрэгжсэн |
2020.12 |
4 |
Бизнесийн статистик |
Эрдэнэт сургууль, СЭЗТ-ийн эрхлэгч Т.Элдэв-Очир |
Хэрэгжсэн |
2019.12 |
5 |
Социологи |
ШУС, НУС СНАТ-ийн ахлах багш Д.Мөнхтөр |
Хэрэгжиж дуусаагүй |
2019.08 |
6 |
Уран зохиол судлалын ерөнхий онол |
ШУС, ХУС УЗУС, багш Ш.Туяа |
Хэрэгжээгүй |
2020.12 |
2020, 2021 онд батлагдсан сурах бичгийн мэдээлэл |
||||
1 |
Соёл судлал |
ШУС-ХУС Л.Хэрлэн |
Хэрэгжиж дуусаагүй |
2020.12 |
2 |
Уран зохиол шинжлэлийн удиртгал |
ШУС-ХУС Г.Галбаяр |
Хэрэгжиж дуусаагүй |
2021.05 |
3 |
Монгол бичиг |
ШУС-ХУС Э.Мөнх-Учрал |
Хэрэгжиж дуусаагүй |
2020.01 |
4 |
Сэтгүүл зүй |
ШУС-НУС М.Зулкафиль |
Хэрэгжсэн |
2020.12 |
5 |
Физикийн үндэс 1 |
ШУС-БУС Л.Энхтөр |
Хэрэгжсэн |
2021.05 |
6 |
Физикийн үндэс 2 |
ШУС-БУС Ц.Амартайван |
Хэрэгжиж дуусаагүй |
2021.05 |
7 |
Ерөнхий физик |
ШУС-БУС Ж.Ванчинхүү |
Хэрэгжсэн |
2020.11 |
8 |
Орчин үеийн нийгмийн асуудлууд |
ШУС-НУС Г.Түмэннаст |
Хэрэгжсэн |
2021.05 |
9 |
Хэл ярианы соёл |
ШУС-ХУС Б.Пүрэвсүрэн |
Хэрэгжээгүй |
2021.05 |
2022 онд батлагдсан сурах бичгийн мэдээлэл |
||||
1 |
Химийн инженерчлэлийн термодинамик |
ХШУИС, ХБИТ-ийн профессор Ч.Ганзориг |
Хэрэгжиж дуусаагүй |
2022.12 |
2 |
Гүдгэр анализ |
ХШУИС, ХМТ-ийн дэд профессор Г.Баттөр |
Хэрэгжсэн |
2022.09 |
3 |
Магадлалын онол, математик статистик |
ХШУИС, ХМТ-ийн ахлах багш Б.Жамъяншарав |
Хэрэгжсэн |
2023.02 |
4 |
Монгол хэл бичиг, найруулга зүй |
ШУС, ХУС, МХХШТ-ийн багш, дэд проф, Б.Мөнхцэцэг |
Хэрэгжиж дуусаагүй |
2023.05 |
5 |
Төв болон Дорнод Европын түүх |
ШУС, ХУС,Түүхийн Тэнхим, дэд проф. Б.Чинзориг |
Хэрэгжиж дуусаагүй |
2023.05 |
6 |
Герман хэл 1 |
ШУС, ХУС, ЕСТ-ийн дэд проф. Ж.Ариун |
Хэрэгжиж дуусаагүй |
2023.09 |
7 |
Ардчилсан засаглалын үндэс |
ШУС, НУС, УТСТ-ийн эрхлэгч, проф. Ж.Төртогтох |
Хэрэгжиж дуусаагүй |
2023.05 |
8 |
Монголын археологийн удиртгал |
ШУС, НУС, ААТ-ийн эрхлэгч У.Эрдэнэбат |
Хэрэгжиж дуусаагүй |
2023.05 |
9 |
Улс төрийн социологи |
ШУС, НУС хариуцсан захирал Ч.Тамир |
Хэрэгжиж дуусаагүй |
2023.03 |
10 |
Introduction to Quantum mechanics |
ШУС, БУС, ФТ-ийн ахлах багш Б.Төгөлдөр |
Хэрэгжиж дуусаагүй |
2023.05 |
2023 онд батлагдсан сурах бичгийн мэдээлэл |
||||
1 |
Байгалийг танин мэдэх химийн үндэс |
ШУС, БУС, ХТ-ийн проф. Ш.Наранмандах |
Хэрэгжиж байгаа |
2024.06 |
2 |
Материал судлал ба инженерчлэлийн үндэс |
ШУС, БУС, ФТ-ийн проф. Н.Төвжаргал |
Хэрэгжиж байгаа |
2024.06 |