UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 22 дахь цуврал хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа

Share Button

UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 22 дахь удаагийн цуврал хэлэлцүүлгийг “ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ: ВИРТУАЛ ОРЧИНД АЖИЛЛАХ” сэдвийн хүрээнд МУИС-ийн Улс Төр, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль 2023 оны 11 дүгээр  сарын 08-ны өдөр МУИС-ийн эрдмийн танхимд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүндэт илтгэгчээр МУИС-ийн профессор, МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” ХХК-ийн захирал А.Энхбаяр уригдан оролцлоо.“UB IMPULSE” олон нийтийн лекц хэлэлцүүлэг олон улс төдийгүй дэлхийн түвшинд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн, судлаачдын мэдлэгийн менежмент, онол практикийн туршлагаас суралцах, тэдэнтэй ярилцлага өрнүүлэх боломжийг нээх зорилгоор Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага (IMRI)” төслийн захирлаар ажиллаж байсан, МУИС-ийн хүндэт Доктор Штефан Ханселманны санаачлагаар МУИС-ийн Улс Төр, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын  Их Сургуультай хамтран зохион байгуулж ирсэн.Энэхүү цуврал хэлэлцүүлэгт ХБНГУ-ын Мюнхений Их Сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн “IFO Институт”-ийн Ерөнхийлөгч Проф. Др. Хүндэт Др. Ханс-Вернер Зинн; Транспаренси Интернэшнл (Ил тод байдлын Олон улсын байгууллага – Transparency International) төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч Проф. Др. Петер Айген зэрэг дэлхийн нэр хүнд бүхий эрдэмтэд уригдан оролцож, сонирхолтой илтгэл хэлэлцүүлж ирсэн.

Проф. Др. А.Энхбаяр нь Япон Улсын Иватэ их сургуульд Инженерчлэлийн ухаанаар 2013 онд докторын зэрэг хамгаалсан. Улмаар 2014 оноос эхлэн МУИС-ийн дэд профессор, профессороор, 2019 оноос МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байна. Тэрбээр МУИС-ийн Тооцон бодох, математикийн тэнхимд 1996-1998 онд багш, Япон Улсын Иватэ их сургуулийн Конно лабораторид судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан туршлагатай. Компьютер график, виртуал реалити технологийг өв соёл, боловсролд нэвтрүүлэх зорилгоор “Хархорум хотыг виртуал орчинд сэргээн байгуулах” инновацын төсөл, “Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дижитал загваруудыг математикийн аргаар судлах нь” зэрэг 10 гаруй төслийг удирдан хэрэгжүүлээд байна. Судалгаа, шинжилгээний ажлынхаа үр дүнд үндэслэн гаргасан “Олон хэрэглэгч бүхий хүнд машин механизмын виртуал орчин дахь сургалтын цогц систем” оюуны өмч, “Эртний Хархорум хотын Түмэн Амгалант хааны ордон” виртуал сургалтын программын зохиогчийн эрх зэрэг оюуны өмчийн нийт зургаан гэрчилгээг эзэмшдэг.UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 22 дахь хэлэлцүүлэгт МУИС, Удирдлагын академи, ШУТИС, Дотоод хэргийн их сургууль, Төмөр замын дээд сургууль зэрэг их дээд сургуулиуд; Оточ Манрамба их сургууль, Монгол Улсын Төрийн Албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Мэдээллийн аюулгүй байдлын газар, Нийгмийн даатгалын газрын мэдээллийн технологийн төв, Нийслэлийн цахим хөгжлийн технологийн газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээллийн технологийн төв, Архангай аймгийн музей зэрэг төрийн байгууллагууд; Төрийн банк, Голден Хилл ХХК, “Элэгсэг оршихуй” ТББ зэрэг байгууллагуудын төлөөлөл 150 гаруй оролцогчид хүрэлцэн ирлээ.Проф. Др. А.Энхбаяр нь цахимжуулалт, дижитал шилжилтийн хүрээнд дэлхий нийтээр үүсэж буй технологийн хувилбарууд; хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй VR, AR, MR технологийн хэрэглээ; “Виртуал Хархорум”, “Guyuk” метаверс зэрэг томоохон төслийн хэрэгжүүлэлт, тэдгээрийн онцлогийн талаар илтгэлдээ багтаасан нь чухал ач холбогдолтой байв. Дижитал шилжилт, метаверсийг хөгжүүлэхэд Монгол Улс бэлэн байгаа эсэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлсэн нэн сонирхолтой хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Проф. Др. А.Энхбаяр танд эрүүл энх, эрдэм бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Монгол Улсын Их Сургууль

Улс Төр, Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль

Нийтийн Удирдлагын Тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар