МУИС-ийн захирлын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/532 тоот тушаалын дагуу 2023-2024 оны хичээлийн намрын улиралд бакалаврын хөтөлбөрт Улсын олимпиадад 1-3-р байр эзэлж элссэн 11 суралцагч, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын “Хүүхэд бүрд тэгш боломж-ЭЕШ 2023” сорилго уралдааны шилдэг гурав суралцагч нийт 14 суралцагчдад МУИС-ийн элсэгчдэд олгох хөнгөлөлтийн батламж гардууллаа.
Батламж гардуулах арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт хичээлийн нэг дүгээр байрны 320 тоот танхимд зохион байгуулав.