Нийт суралцагчдын анхааралд | Хичээл сонголт, баталгаажуулалт

Share Button
  1. 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын хөтөлбөрийн суралцагчид хичээл сонголт, баталгаажуулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагаас 2024 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн 17:30 цагийн хооронд дараах дарааллын дагуу хийнэ.

Үүнд:

  • Тусгай хэрэгцээт суралцагч:

2024 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 11:00-18:00 цагийн хооронд

  • Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч бакалаврын хөтөлбөрийн III, IV, V түвшний суралцагчид:

        2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 10:00-15:00 цагийн хооронд

  • Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч бакалаврын  хөтөлбөрийн I, II түвшний суралцагчид:

        2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 15:00-20:00 цагийн хооронд

  • Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч бакалаврын хөтөлбөрийн бүх түвшний суралцагчид:

         2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 20:00 цагаас хойш

2023-2024 оны бакалаврын өдрийн хөтөлбөрт өвлийн элсэлтээр элссэн, хөтөлбөр сонгосон суралцагчид 2024 оны нэгдүгээр сарын 15-19-ны өдрүүдэд “Хувийн суралцах төлөвлөгөө” зохионо.

Бусад суралцагчдын хувьд 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 11:00 цагаас хойш баталгаажуулалтын хугацаанд “Хувийн суралцах төлөвлөгөө” -гөө шинэчлэн зохиох эрх нээгдэнэ.  

2.  2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын ахисан түвшин, ХЗС-ийн хоёрдогч бакалавр (хуучнаар эчнээ)-ын суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагаас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн 17:30 цагийн хооронд явагдана. Ахисан түвшний хичээл гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхэлнэ.

Сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. Суралцагч баталгаажуулсан хичээлээ баталгаажуулалтын хугацаанд өөрөө цуцалж болно. 

Хичээлийн суудал дүүрсэн тохиолдолд тухайн хичээлийн хүлээлгийн жагсаалтад орж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлд суудал гарсан /бусад суралцагч хичээл цуцлах/ үед хүлээлгийн жагсаалтад орсон дарааллын дагуу системээс хуваарь сонголт хийгдэх бөгөөд суралцагч тухайн хичээлийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна.

Шинэчлэгдсэн хичээл баталгаажуулалт хийх модулийн заавартай дараах холбоосоор орж танилцана уу.

 https://sisi.num.edu.mn/sisi_v4/modules/helpdesk/SISI_Hicheel_Batalgaajuulalt_zaavar.pdf  

 

Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын бодлогын газар,

Цахим шилжилтийн бодлогын газар

2024 оны 01 дүгээр сарын 08

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар