Боловсролын зээлийн сангаас 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улиралд “Буцалтгүй тусламж”, “Оюутны хөгжлийн зээл”-ээр суралцах хүсэлтийг дараах нөхцөлүүдээр суралцаж байгаа суралцагчдыг хамруулахаар шийдвэрлэсэн болно. Үүнд:
А.ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ:
Нөхцөл
- Эрх бүхий байгууллагаас баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр дотоодын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Монгол Улсын иргэн байх
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан байх
- 2023-2024 оны хичээлийн жилд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр элссэн шинэ элсэгч, үргэлжлэн авах суралцагчид: /МУ-ын ЗГ-ын 2023 оны гуравдугаар сарын 29-ний 115 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралт/
Тэргүүлэх мэргэжлийн жагсаалтыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861316811 холбоосоор үзнэ үү.
Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг https://legalinfo.mn/mn/detail?lawId=16758861338751 холбоосоор үзнэ үү.
Тавигдах шаардлага
- Шинээр элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх
- Өдрийн ангид суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутны голч дүн 2.8 болон түүнээс дээш байх
- Өдрийн ангид суралцаж байгаа магистрант, докторантын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх
- Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэгдсэн байх
- Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн зээл олгохгүй
Бүрдүүлэх материал
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл /ТАТАХ/
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн эх хувь
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь
- Тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт
- Ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх/
- Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан суралцагчдад үргэлжлүүлэн олгох.
Дээрх шаардлагыг хангаж буй суралцагчид Оюутны хөгжлийн төвийн боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд зээлд хамрагдах хүсэлтээ 2024 оны нэгдүгээр сарын 16-31-ний дотор дараах утсаар болон Багш, оюутны хөгжлийн төвийн байрны 306 тоотод ирж бүртгүүлнэ үү.
Мэргэжилтэн Ш.Солонго /77307730-1517, 99055505/
И-майл хаяг: solongo_sfs@num.edu.mn
Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэн мэдээллийг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд “Боловсролын зээлийн сан”-гийн системд оруулж, холбогдох материалыг хүргүүлнэ.
Б. СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ:
- Бүтэн өнчин суралцагч:
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримт
- Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй бол хувь тогтоосон акт /50 хувь/
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
- Өргөдөл
- Төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол эцэг, эхийн хувь тогтоосон акт /70 хувь/
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч:
- Өргөдөл
- Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан ах эгч, дүүгийн төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн гишүүнтэй бол хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүний хувь тогтоосон акт /70 хувь/
- Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувь, 750-аас дээш оноо авсан бол сургалтын төлбөрийн 100 хувь:
- Өргөдөл
- Суралцагчийн төрсний гэрчилгээ
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Нэг өрхийн гурав болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн:
- Өргөдөл
- Тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Эцэг эх, асран хамгаалагч, тухайн өрхөөс бакалаврын зэргээр суралцаж буй суралцагчдын иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын буцалтгүй тусламжийн заалтаар тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Гурав ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт
- Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч:
- Өргөдөл
- Суралцагчийн төрсний гэрчилгээ
- Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
- Дээд боловсролын мэдээллийн системд бүртгэлтэй байх
- Сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт
- Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Баг, сум /хороо, дүүрэг/-ын засаг даргын цаа маллан амьдарч буйг тодорхойлсон дэмжих тодорхойлолт
- Цаатан тэтгэмжийн дэвтрийн хуулбар
Дээрх шаардлагыг хангаж буй суралцагчид Оюутны хөгжлийн төвийн Боловсролын зээлийн сангийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэнд хүсэлтээ 2024 оны нэгдүгээр сарын 16-31-ний хооронд дараах утсаар болон Багш, оюутны хөгжлийн төвийн байрны 306 тоотод ирж бүртгүүлнэ үү.
Мэргэжилтэн Ш.Солонго /77307730-1517, 99055505
И-майл хаяг: solongo_sfs@num.edu.mn
Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэн мэдээллийг хянан нягталж, шаардлага хангасан тохиолдолд “Боловсролын зээлийн сан”-гийн системд оруулж, холбогдох материалыг хүргүүлнэ.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ