Ректорын зөвлөлийн ээлжит хурал боллоо

Share Button

МУИС-ийн Ректорын зөвлөлийн ээлжит хурал 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр боллоо.

ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:

  1. “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох, ажлын гүйцэтгэлийг тооцох журам” болон “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журам”-ын төсөл
  2. “Оюутны хөгжлийн хөтөлбөр” хэлэлцүүлэх тухай
  3. Бусад асуудлын хүрээнд,
  • 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын шилжилт хөдөлгөөний дүн
  • МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн сонгох сонгуулийн удирдамжийг хэлэлцлээ.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  • “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох, ажлын гүйцэтгэлийг тооцох журам” болон “МУИС-ийн профессор, дэд профессор цол олгох журам”-ын төслүүдэд хэлэлцүүлгийн саналыг тусган нэмэлт өөрчлөлт оруулж боловсруулан, нийт багш нарын саналыг авахаар дараагийн шатанд шилжүүллээ.
  • “МУИС-ийн Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ийг батлав.
  • “МУИС-д суралцагч шилжүүлэн суралцуулах журам”-ыг шинэчлэн Ректорын зөвлөлийн хуралдаанд оруулахаар тогтов.
  • МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн сонгох сонгуулийн удирдамжийг баталж, сонгуулийн бэлтгэл ажил хангаж зохион байгуулахыг Эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор болон Бүрэлдэхүүн, салбар сургуулийн захирлуудад даалгав.

 

РЕКТОРЫН АЖЛЫН АЛБА 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар