МУИС-ийн Ректорын зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн хуралдааны шийдвэртэй танилцана уу.
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн замын зураглал
- МУИС-ийн харьяа ахлах сургуулиудын эрх зүйн байдал
- МУИС-ийн Цахим харилцааг зохицуулах журам
- МУИС-ийн багшийн ажлын нэгдсэн үнэлгээ (аттестатчилал)-ний журам
- Бусад асуудлын хүрээнд, Улаанбаатар их сургууль болон Худалдаа Үйлдвэрлэлийн их сургууль (хуучнаар)-аас шилжин ирсэн багш, ажилтны ажилласан жилийг тооцох тухай хэлэлцлээ.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн хөгжлийн төлөвлөгөөнд доорх ажлуудыг тусган ажиллахыг үүрэг болгов.
– Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн хуулийн хэлэлцүүлэгт нэгдсэн саналыг хүргүүлэн, зохион байгуулах,
-Тус паркийн мэргэжилтнүүдийн орон тоог батлах, “гэр-лаб”-ийг паркийн бүтцэд оруулах,
-Хими, биологийн чиглэлийн туршилт судалгааны үр дүнг авч хэрэгжүүлэх,
-“К-лаб”-ын төсөлд хамтран ажиллаж, үйл ажиллагаа явуулах баазаар хангах,
-“NUM publishing”-ийн үйл ажиллагаатай уялдуулж паркт төвлөрүүлэх боломжийг судлах
-Оюутны хөгжлийн төвтэй хамтран олон улсын түвшин тогтоох англи хэлний шалгалтуудын /IELTS гэх мэт/ тестийн төв байгуулах,
-Ахисан түвшний сургуультай хамтран салбар дундын магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт цаашид бүрэлдэхүүн сургууль, төвүүд болон лабораториудтай хамтран уялдаж ажиллахыг даалгав.
- МУИС-ийн харьяа ахлах сургуулиудын зөвлөлийн бүтэц болон нэгдсэн дүрмийг боловсруулж Ректорын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг проректор Б.Батжаргал, Байгаль-Эх лицей ахлах сургуулийн захирал П.Түвшинтөр нарт даалгав
- “МУИС-ийн Цахим харилцааг зохицуулах журам”-ыг батлав.
- “МУИС-ийн профессор багшийн албан тушаалын зэрэглэл тогтоох, ажлын гүйцэтгэлийг тооцох журам”-ын төслийн багтай хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулж, бүрэлдэхүүн сургууль бүрт танилцуулан, нийт багш нарын саналыг авахаар дараагийн шатанд шилжүүллээ.
РЕКТОРЫН АЖЛЫН АЛБА