МУИС-ийн ХУС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурлыг хэлний болон хэлний бус гэсэн хоёр салбарт 2024 оны дөрөвдүгээр сарын 23-24-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хэлний салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд 11 оюутан илтгэл хэлэлцүүлснээс:
- Тэргүүн байр: Турк хэл, орон судлалын III түвшний оюутан Б.Энхзул “Монголын руни бичгийн бага дурсгалын бичлэгийн нэгэн онцлог”
- Дэд байр: Турк хэл, орон судлалын IV түвшний оюутан Ж.Түмэндэмбэрэл “Кутадгу билиг сурвалж дахь“kenç kiçig” хэмээх хоршоо үгийн тухай”
- Гутгаар байр: Япон хэлний орчуулга хөтөлбөрийн IV түвшний оюутан Д.Даваадорж “Улаанбаатар хотын хэл шинжлэлийн ландшафт дахь англи хэлний тархалтыг судлах нь” илтгэлээр тус тус шалгарав.
Хэлний бус салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд долоон оюутан илтгэлээ хэлэлцүүлснээс:
- Тэргүүн байр: Түүхийн хөтөлбөрийн III түвшний оюутан Л.Дарамдорж “МУКАДДИМАТ АЛ-АДАБ толь бичиг дэх Цагадайн улсын худалдаа арилжаанд холбогдох монгол үг хэллэгүүд”
- Дэд байр: Түүхийн хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Буяндэлгэр ‘Тургайн талын тулаан’-д Монголын талаас цэрэг удирдаж оролцсон цэргийн ноёныг тодруулах нь”
- Гутгаар байр: Шашин судлал хөтөлбөрийн III түвшний оюутан А.Дөлгөөн “Буддист оюутнуудын сүсэг бишрэлийг хэмжихэд ‘Шашинлаг зан төлөвийн төвлөрлийн хэмжүүр’-ийг ашигласан нь”
- Дөрөвдүгээр байр: Урлаг судлал хөтөлбөрийн II түвшний оюутан Б.Ариунзул “Монголын баримтат ба гудамжны гэрэл зурагт нийгэм судлалын салбарын зарим онолыг тусган шинжлэх нь” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.
Оюутнуудын илтгэлийг судалгааны ажлын үр дүн, ач холбогдол, судалгааны арга барилд суралцсан байдал, илтгэх ур чадвар зэргээр дүгнэв.
Хуралд оролцсон оюутнуудын судалгааны ажилд амжилт хүсье.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн
Хүмүүнлэгийн ухааны салбар