МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР
Ажлын байрны нэр: МЭРГЭЖИЛТЭН (Хөтөлбөрийн хэрэгжилт)
Орон тоо: 1 /Түр/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр
Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр
Туршлага:
- Боловсролын байгууллагад ажилласан туршлагатай
Ур чадвар:
- Хариуцлагатай, харилцааны соёл, ёс зүйтэй;
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах /MS Word, Excel, SPSS/, Англи хэлний зохих мэдлэгтэй
- Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх чадвартай;
- Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
Гүйцэтгэх үүрэг:
Хөтөлбөрийн ерөнхий хороо, Ерөнхий суурийн хөтөлбөрийн хороо, Бүрэлдэхүүн сургуулийн хөтөлбөрийн хорооы шийдвэрээр хөтөлбөрийн шинэчлэл өөрчлөлттэй холбогдох мэдээллийг сургалтын мэдээллийн системд оруулах, баримтжуулан хадгалах, хөтөлбөрийн хороонд шаардлагатай мэдээлэл, судалгаа гаргаж өгөх, бүх түвшний хөтөлбөрийн биелэлтийг шалган төгсөлтийн үйл ажиллагааг дүрэм журмын дагуу зохион байгуулж, гүйцэтгэх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1131
Захиргаа, хүний нөөцийн газар