УДИРДАМЖ
Нэг. Зорилго
Энэхүү удирдамж нь “Нэткапитал ББСБ” ХХК-ийн зүгээс их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний ажил, бүтээлч үйл ажиллагаанд урам өгөх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилготой тэтгэлэгт хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахад оршино.
Хоёр. Оролцогчдод тавигдах шаардлага
- Бусад Их, дээд сургууль болон МУИС-ийн 3, 4-р түвшиний идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Судалгаа шинжилгээний ажил, төсөл бүтээл, нийгмийн ажил сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх
- Өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй байх
Гурав. Хугацаа
1-р шатны материал хүлээн авах хугацаа: 2025.10.16 – 2025.10.28-ыг дуустал
Тэтгэлэг олгох хугацаа: 2025.11.15
Дөрөв. Бүрдүүлэх материал
- Анкет татах
- Их, дээд сургуулийн тодорхойлолт
- Дүнгийн хуулбар
- Чөлөөт бүтээл: Доорх сэдвүүдээс аль нэгийг сонгон 300 үгтэй эсээ эсвэл 3-5 мин видео хийж ирүүлнэ.
/Сонгох сэдэв: 1. Харилцагч төвтэй бизнес, 2. Мэргэжлийн баг/ - Материал хүлээн авах хаяг / hr@netcapital.mn /
Тав. Тэтгэлэгт хөтөлбөрийн үе шат
- Анкет бөглөх
- Сонгон шалгаруулалт
- Тэтгэлгийн батламж гардуулах
Зургаа. Сонгон шалгаруулах аргачлал
“Нэткапитал ББСБ” ХХК-ын нэрэмжит оюутны тэтгэлэг нь нийт 3 үе шаттай зохион байгуулагдана.
- Анхан шат: Ирүүлсэн материалыг шалгаж, шаардлага хангасан оюутнуудыг тодруулна.
- Хоёрдугаар шат: Багийн илтгэл зохион байгуулна.
- Гуравдугаар шат: Ивээн тэтгэгч байгууллагын тусгай аргачлалын дагуу өгөгдсөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх байдлаар даалгавар гүйцэтгэнэ.
Давуу тал:
- Суралцах хугацаандаа санхүүгийн ачааллаа бууруулж, хичээлдээ бүрэн төвлөрөх боломжтой.
- “Нэткапитал”-ын мэргэжилтнүүд, удирдлагуудаас сургалт, зөвлөгөө авч суралцах боломж.
- Хөтөлбөрийн үе шат бүрд оролцох замаар илтгэх, багаар ажиллах чадвар хөгжинө.
- Тэтгэлэг хүртсэн, идэвхтэй оролцогч оюутнуудад “Нэткапитал”-д дадлага хийх эсвэл ажлын санал авах боломж нээлттэй.
Холбогдох дугаар: 88279397
Тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл – https://www.netcapital.mn/post/169145