МУИС-ийн Философийн салбарын 60 жилийн ой тохиож байна

Share Button

МУИС-ийн Философийн салбарын 60 жилийн ойн баярын хурал болж тус салбарт ажиллаж байсан ахмад багш, эрдэмтэд, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцлоо.

Философийн салбар анхны оюутнуудаа 1965 онд хүлээн авсан ч 1942 онд МУИС анх байгуулагдсан цаг үетэй зэрэгцэн “Марксизм-ленинизмын үндэс” хичээлийг заасан ууган тэнхимийн нэг юм.

МУИС-ийн Философийн салбарт Базарын Ширэндэв, Н.Лхамсүрэн, Ш.Лувсанвандан, Ч.Лодойдамба нараас эхлээд С.Норовсамбуу, Б.Дамдинсүрэн, Ү.Нямдорж, Г.Лувсанцэрэн Б.Даш-Ёндон зэрэг ХХ зууны Монголын сор болсон сэхээтнүүд ажиллаж, багшилж байлаа.

МУИС-ийн түүхийн баримт бичгүүдээс үзэхэд 1944 онд Марксизм-ленинизмийн тэнхим, 1946 онд Марксизм Ленинизмийн үндсийн тэнхим, 1963 оны 1 дүгээр сард Марксист-ленинист философийн түшиц тэнхимийг тус тус байгуулсан байна. Марксист-ленинист философийн тэнхим 1990 оныг хүртэл “түшиц тэнхим” гэсэн статусаа хадгалж, Монголын их, дээд сургуулийн философийн багш нарын онолын семинарыг тогтмол зохион байгуулж иржээ. Марксизм-ленинизмын тэнхим бол өнгөрсөн зууны 90-ээд оноос өмнөх үеийн Марксист-ленинист философийн тэнхим, Түүхийн тэнхим, Шинжлэх ухааны коммунизмын онолын тэнхим, Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимийн суурь юм.

1990 оныг хүртэл МУИС-ийн оюутан бүр марксист философийн буюу диалектик ба түүхийн материализмын хичээлийг судалж төгссөн байна. 1990 оноос нийгмийн хэрэгцээ, зах зээлийн шаардлагатай уялдан МУИС-д улс төр судлал, социологи, урлаг судлал, буддын гүн ухаан, шашин судлалын салбарыг шинээр нээж, тэнхим байгуулахад философийн салбарын багш нар тэдгээр тэнхимүүдэд багш, тэнхимийн эрхлэгчээр томилогдож ажилласан байна.

Философи нь онолын мэдлэгийн томоохон талбар, либерал артын тулгуур, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч эргэцүүллийн эх ундарга байдаг. Энэхүү эх ундаргаас эх орондоо ундаалан, нэгэн жарны хугацаанд философийн салбарыг 863 бакалавр, 1994 оноос хойш 109 магистр, 31 төгсжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар