“Ээлтэй хот: Хүрээлэн буй орчны чанарыг сайжруулъя” уриан дор Улсын “Экологийн ХХ олимпиад”-ыг амжилттай зохион байгуулав

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Инженер, технологийн сургууль (ИТС) нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран их, дээд сургуулийн оюутнуудын дунд улсын Экологийн олимпиадыг амжилттай зохион байгууллаа. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-д хүрэх “Илүү ногоон хотуудыг дахин бүтээн байгуулах” – Шинэ хүчирхэг зорилт, үүрэг хариуцлагын хүрээнд тус олимпиадыг дэмжин ажиллав.

МУИС-ийн профессор, доктор Ч.Гончигсумлаа агсны анх санаачлан явуулсан “Экологийн олимпиад”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин судлал, инженерчлэлийн чиглэлээр их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнуудын экологийн ерөнхий мэдлэгийг сорих, экологийн боловсролыг бүх нийтэд сурталчлах, экологи, байгаль орчны салбарын чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

Энэ удаагийн Улсын “Экологийн XX олимпиад” нь “ЭЭЛТЭЙ ХОТ: ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЪЯ” уриан дор 2024 оны тавдугаар сарын 11-ний өдөр МУИС-ийн Номын санд явагдлаа. Тус олимпиадад Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг их, дээд сургуулийн 100 гаруй бакалаврын түвшний оюутнууд оролцлоо.

Улсын Экологийн XX олимпиадын нээлтэд БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Энхмөнх, “Чингис хаан” одонт, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов, МУИС-ийн профессор, доктор Ч.Гончигсумлаа агсны хүү, “Мон Газар Экологи” ХХК-ийн захирал Г.Болдбаяр нар мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэв.

МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва тус олимпиадын тэгш ойд зориулан “Олимпиадын 20 жилийн түүх” илтгэлийг уншиж, оролцогчдод амжилт хүслээ.

Олимпиадын уриан хүрээнд Хот төлөвлөлт, судалгааны институтийн Хяналт судалгаа, мониторингийн хэлтсийн дарга Г.Уранбайгал “Улаанбаатар хотын ногоон, цэнхэр дэд бүтэц” илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Улсын Экологийн XX олимпиад хоёр үе шаттайгаар явагдаж, шагналт байрын эзэд тодорлоо. Үүнд:

    • I байр – МУИС-ийн ИТС-ийн Хүрээлэн буй орчин судлал хөтөлбөрийн IV түвшний оюутан Б.Барсаа, Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн III түвшний оюутан Ц.Наранцэцэг (Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 1.500.000₮)
    • II байр – МУИС-ийн ИТС-ийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн IV түвшний оюутан Н.Ариун-Эрдэнэ, Т.Золжаргал (Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 1.000.000₮)
    • III байр – МУИС-ийн ИТС-ийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн IV түвшний оюутан Л.Бадамханд, III түвшний оюутан Д.Төгөлдөр (Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 500.000₮) нар амжилттай оролцож, шагналт байрыг эзэллээ.
    • Мөн олимпиадад амжилттай оролцсон Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Энхжин, IV түвшний оюутан Г.Сүндаръяа нарыг МУИС-ийн гарын бэлэг,
    • Нэгдүгээр шатанд хувийн дүнгээр хамгийн өндөр оноо авсан МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн III түвшний оюутан М.Гансайханыг тус сургуулийн төгсөгч, доктор Б.Чүлтэм мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Улсын Экологийн XX олимпиадыг хамтран зохион байгуулсан байгууллагууд болон шүүгчээр ажилласан эрдэмтэн багш нар, ивээн тэтгэж оролцсон “Мон Газар Экологи” ХХК, зохион байгуулалтын үйл ажиллагаанд тусалсан “Экологи клуб”-ын гишүүддээ гүн талархал илэрхийлье.

Олимпиадад оролцсон нийт оюутан суралцагчдадаа сурлага хичээл, эрдмийн өндөр амжилтыг хүсье.

Улсын Экологийн XX олимпиадын зочид, зохион байгуулагч, шүүгч, II шатны оролцогч нар
Улсын Экологийн XX олимпиадын шагналт байр эзэлсэн оюутнууд
Улсын Экологийн XX олимпиадын шагналт байр эзэлсэн оролцогчид
Олимпиадад амжилттай оролцсон Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн III түвшний оюутан Б.Энхжин, IV түвшний оюутан Г.Сүндаръяа, 2024.05.11
Улсын Экологийн XX олимпиад: Нэгдүгээр шатанд хувийн дүнгээр хамгийн өндөр оноо авсан МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрийн III түвшний оюутан М.Гансайхан, 2024.05.11
Улсын Экологийн XX олимпиадын нээлт: БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Г.Энхмөнх, 2024.05.11
Улсын Экологийн XX олимпиадын нээлт: “Чингис хаан” одонт, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов, 2024.05.11
Улсын Экологийн XX олимпиадын нээлт: “Мон Газар Экологи” ХХК-ийн захирал Г.Болдбаяр, 2024.05.11
Улсын Экологийн XX олимпиадын нээлт: МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн захирал, профессор Ч.Сономдагва, 2024.05.11
Улсын Экологийн XX олимпиадын нээлт: “Олимпиадын 20 жилийн түүх” илтгэл, 2024.05.11
Улсын Экологийн XX олимпиад: Зочин илтгэгч. Хот төлөвлөлт, судалгааны институтийн Хяналт судалгаа, мониторингийн хэлтсийн дарга Г.Уранбайгал “Улаанбаатар хотын ногоон, цэнхэр дэд бүтэц” илтгэл, 2024.05.11
Улсын Экологийн XX олимпиад: Шүүгчийн бүрэлдэхүүн, МУИС, ШУТИС, МГТИС, ХААИС, МУБИС-ийн төлөөлөл 2024.05.11

Улсын Экологийн XX олимпиад: Зохион байгуулах ажлын хэсэг Академич Д.Доржготов багшийн хамт, 2024.05.11
Улсын Экологийн XX олимпиад: Зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Д.Батсүрэн, 2024.05.11
Улсын Экологийн XX олимпиад, 2024.05.11
Улсын Экологийн XX олимпиадын I шатны оролцогчид, 2024.05.11

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар