“Амьдрал бэлэглэе” цусны донорын өдөрлөгөөр МУИС-аас 250 гаруй хүн цусаа хандивлалаа

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжлийн газраас Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран нийгэмд сайн үйлс түгээх, үндэсний хэмжээний цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор цусны донорын өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн цусны донорын өдөрлөг нь “Амьдрал бэлэглэе” уриатайгаар 2025 оны 10 сарын 20-ноос 22-ны өдрүүдэд МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болж өнгөрлөө.

Тус өдөрлөгийн хүрээнд 250 гаруй оюутан суралцагч, багш ажилтнууд өөрийн цусаа хандивлан бусдад амьдрал бэлэглэсэн байна. Өдөрлөгт идэвхтэй оролцсон оюутан суралцагч, багш ажилтнууддаа талархал илэрхийлье.

Цаашид цусаа хандивлаж будад амьдрал бэлэглэх үйлсэд хувь нэмэр оруулахыг хүссэн хэн бүхэн өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавьж, ажил, амьдралын тэнцвэрээ хадгалж байхыг хүсье.

Оюутны хөгжлийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар