“Ж.Наранцацралт багшийн нэрэмжит газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал-2025” амжилттай болж өндөрлөлөө

Share Button

Газрын харилцааны ажилтны өдрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ж.Наранцацралт багшийн нэрэмжит газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хурал-2025” МУИС-ийн I байрны Эрдмийн танхимд 2025.05.06-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Газарзүйн тэнхим, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Наранцацралт сан, Монголын кадастрын холбоо хамтран зохион байгууллаа.

 

 

 

Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд ГЗБГЗЗЕГ-ын Газрын судалгаа, шинжилгээ, бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Амарсайхан, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор, Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал В.Батцэнгэл, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор, МУ-ын Зөвлөх инженер П.Мягмарцэрэн, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Бямбахүү, Наранцацралт сангийн тэргүүн Н.Соёмбо, ГЗБГЗЗЕГ-ын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэн, ГЗБГЗЗЕГ-ын Газрын судалгаа, шинжилгээ, бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.Энхжаргал, Монголын кадастрын холбооны тэргүүн Б.Галмандах, МУ-ын Зөвлөх инженер, доктор Ж.Даваабаатар нар болон бусад зочид, судлаачид, оюутнууд оролцлоо.

Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хурлыг дараах шүүгчид шүүн явууллаа. Үүнд:

  • П.Баянтүмэн /ГЗБГЗЗЕГ-ын Кадастрын хэлтсийн дарга/
  • Ц.Базарханд /МУИС-ийн газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор/
  • Б.Гантулга /ШУТИС-ийн ГУУС-ийн ахлах багш/
  • Д.Бямбасүрэн /ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн ахлах багш/
  • П.Гэрэлээ /Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал төслийн газар зохион байгуулалтын мэргэжилтэн/

Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд МУИС, ШУТИС, ХААИС, ҮТИС-ийн оюутнуудын 15 судалгааны ажил 2-р шатанд шалгаран хэлэлцүүлэгдэж, дүнг гаргалаа. Үүнд:

  • 1-р байр Ү.Энхзаяа /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ГЗБ-ын IV түвшний оюутан/-Үерийн эрсдэлийн таамаглалын зураглалыг үерийн гамшгийн үеийн судалгаатай харьцуулсан шинжилгээ), Удирдагч багш: Б.Болормаа /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор/.
  • 2-р байр Г.Бат /ХААИС-ийн АЭС-ийн Газрын менежментийн тэнхимийн ГЗБ-ийн IV түвшний оюутан/Янгир ямааны амьдрах орчныг Habitat model ашиглан загварчлах, Удирдагч багш: Б.Сэр-Од / МУИС-ийн АЭС-ийн Газрын менежментийн тэнхимийн багш/.
  • 3-р байр Б.Аззаяа, Д.Алтанхишиг /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн БОЗТС-ын IV түвшний оюутан/ Газарзүйн мэдээллийн системд суурилсан 20 минутын хот ба хүртээмжтэй байдлын судалгаа, Удирдагч багш: Б.Сайнбуян/МУИС-ийн Газарзүйн тэнхимийн дэд профессор, доктор/.
  • Тусгай байр Б.Эрдэнэжаргал, А.Хулан /МУИС-ийн Газарзүйн тэнхимийн БОЗТС-ын III түвшний оюутан/ – Хангайн нурууны Баян-Өндөр уулын ойн талбайн өөрчлөлт, Удирдагч багш: Ч.Болорчулуун/МУИС-ийн Газарзүйн тэнхимийн ахлах багш/.

Газрын харилцааны салбарын оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож байр эзэлсэн оролцогчдод дараах байгууллагууд шагнал гардуулав. Үүнд:

  • 1-р байрыг Наранцацралт сан 1 500 000 төгрөг
  • 2-р байрыг Монголын кадастрын холбоо 1 000 000 төгрөг
  • 3-р байрыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар 800 000 төгрөг
  • Тусгай байрыг МУИС-ийн Газарзүйн тэнхим 650 000 төгрөг

Мөн зохион байгуулагчдын зүгээс 2-р шатанд шалгарсан бүх оролцогчдод батламж гардуулж, цаашдын судалгааны ажилд амжилт хүслээ.

Энэ удаагийн хурлыг амжилттай хамтран зохион байгуулсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Наранцацралт сан, Монголын кадастрын холбооны хамт олонд талархал илэрхийлж, ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар