2023 оны 9 дүгээр сарын 25-нд Монгол Улсын Их Сургууль болон Азийн сан хамтран Жендэр судлалыг академик түвшинд хөгжүүлэх санамж бичиг байгуулсан. Тус хамтын ажиллагааны хүрээнд МУИС-д Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, 2024-25 оны хичээлийн жилд анхны төгсөлтөө хийсэн. Мөн P2023-4555 МУИС-д Жендэр судлалыг хөгжүүлэх 149,630,699 төгрөгний төсөл амжилттай хэрэгжиж, нийт 30 магистрантад сургалтын, 8 магистрантад судалгааны тэтгэлэг олгосон.
2025-26 оны хичээлийн жилд Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөрт суралцаж буй С.Гүн-Уянга, Б.Бямба-Эрдэнэ, О.Дариймаа, С.Уянга, Э.Номин, Г.Байгалмаа, Э.Дөлгөөн, Р.Цэвээндулам, А.Оюун-эрдэнэ, Н.Нандинцэцэг нарын 10 магистрантад Азийн сангийн нэрэмжит сургалтын тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд Монгол Улс дахь Азийн сангийн Суурин төлөөлөгч, хатагтай Сара Тэйлор, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Азийн сангийн Жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцооны асуудал эрхэлсэн захирал А.Цолмонтуяа, Азийн сангийн Хүрээлэн буй орчин ба Уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөрийн зохицуулагч Э.Энхболд, МУИС-ийн Жендэр судлалын төвийн захирал, доктор Ц.Цэцэгжаргал, МУИС-ийн Жендэр судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Түмэнгэрэл нар оролцлоо.
Тэтгэлэг гардуулах ёслолын үйл ажиллагааны үеэр МУИС болон Азийн сангийн хамтын үйл ажиллагааны үр дүнг Азийн сангийн Жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцооны асуудал эрхэлсэн захирал А.Цолмонтуяа, МУИС-ийн Жендэр судлалын төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Түмэнгэрэл нар танилцууллаа. Тэтгэлэгт шалгарсан магистрантуудыг төлөөлөн анхны төгсөгч Д.Должинсүрэн, магистарнт Г.Байгалмаа, С. Гүн-Уянга нар сэтгэгдлээ хуваалцав.
Тус үйл ажиллагааны үеэр ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиштэй уулзалт зохион байгуулж, цаашид төрийн байгууллагын жендэрийн асуудал хариуцсан албан хаагчдыг тус хөтөлбөрт хамруулах, урт богино хугацааны сургалт зохион байгуулах зэрэгт хамтран ажиллах талаар санал солилцлоо.