МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхим
Ажлын байрны нэр: Тэнхимийн туслах ажилтан
Орон тоо: 1 /үндсэн/
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх
- Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
- Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
- Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
- Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;
Боловсрол: Дээд
Мэргэжил: Харгалзахгүй
Ур чадвар:
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх
- Ачаалал даах чадвартай байх
- Хариуцлагатай, шуурхай байх
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг /сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /E-Mongolia/
Бүртгэл: 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1133
Захиргаа, хүний нөөцийн газар

