”Ардын багш Д. Чойжилсүрэнгийн нэрэмжит, монгол бичгийн улсын уралдаан”-ы удирдамж

Share Button

Уралдааны зорилго: Үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үед өвлүүлэх, иргэдийн монгол бичгээ сурч эзэмших идэвхийг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэхийн тулд МУ-ын Ерөнхийлөгчийн 2010 оны 7 сард буулгасан “монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай” зарлигийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Ардын багш Д. Чойжилсүрэнгийн нэрэмжит, монгол бичгийн улсын уралдаан“-ыг 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна.

Уралдааны ангилал:            1. Улсын болон хувийн их дээд сургууль, коллежийн оюутны дунд

а. мэргэжлийн

б. мэргэжлийн бус ангиллаар

2. Төрийн албан хаагчдын (хувийн хэвшлийнхнийг зөвшөөрнө)

3. Нийслэлийн ЕБС-ийн мэргэжлийн багш нарын (орон нутгийн ЕБС-ын      сургуулийн мэргэжлийн багш нар оролцохыг хүсвэл зөвшөөрнө) гэсэн  ангиллаар зохион явуулна.

Уралдааны хэлбэр, бүртгэл, хугацаа:

  1. Оюутны дунд зохиох уралдааныг МУИС-ийн хичээлийн II байрын 3 давхарт “А” зааланд 4 дүгээр сарын 28-ны Ням гарагийн 10.00 цагаас бичгээр авч шалгаруулна.

Бүртгэлийг МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургуулийн оюутны “Хос уянга” клубт 4 дүгээр сарын 22-26-нд бүртгэнэ.

Холбоо барих:            – цахим шуудангийн хаяг: хosuyanga_mхсс@yahoo.com

   Утас № 99632922, 98191529.

   МУИС. Хичээлийн II байр, 3-р давхарт

  1.  Төрийн албан хаагчдын уралдаанд нийслэл ба орон нутгийн төрийн албан хаагчид өөрсдийн бичиж бэлтгэсэн эссэ (найруулал)-гээр оролцоно. Тус ангилал монгол хэлний мэргэжилтэй хүмүүс болон монгол хэл, уран зохиолын багш, ажилтан нарт хамаарахгүй.

Эссэ бичихдээ дараах агуулгын аль нэгийг сонгон өөрийн санаа бодлоо илэрхийлнэ.

А. Монгол бичиг нь монголчуудын сэтгэхүй, танин мэдэхүйн түүхэн тусгал мөн.

Б. Монгол бичиг бол хүн төрөлхтний оюуны өвд монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр.

В. Монгол бичгээ сурч мэдэхийн тус хэрэг, ач холбогдол.

Г. Монгол бичгээ түгээн дэлгэрүүлэхийн тулд юуг анхаарах, хэрхвээс зохилтой вэ?

Эссэ-г 120-150 үгэнд багтаан өөрөө найруулж, монгол бичгээр хичээнгүй бичнэ. Бичгийг бийр, хулсан ба төмөр үзэг гэх мэт аль ч хэрэгслээр бичсэн байж болно. Бүтээлийг МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимд (МУИС-ийн хичээлийн II байрын 353 тоот өрөө), эсвэл Улаанбаатар хот, шуудангийн салбар 46, шуудангийн хайрцаг 163 гэсэн хаягаар 5 сарын 1-нийг хүртэл хугацаанд ирүүлнэ. Холбоо барих утас: 91942442, 95952333, 98125772

  1. Нийслэлийн ЕБС-ийн монгол хэлбичгийн мэргэжлийн багш нарын уралдааныг МУИС-ийн хичээлийн II байрын 3 давхарт 4 сарын 28-ны Ням гарагт 10.00 цагт бичгээр авч шалгаруулна.

Бүртгэлийг МУИС-ийн хичээлийн II байр, Монгол Хэл Соёлын Сургууль, 353 тоот өрөөнд 4 сарын 22-27-нд бүртгэнэ. Холбоо барих утас: 91942442, 95952333, 98125772

Шагналын сан: Ангилал тус бүрт 1. Тэргүүн байр нэг,  өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

2. Дэд байр нэг,  өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

3. Гутгаар байр нэг, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл

4. Тусгай байр нэг, гэрчилгээ, үнэ бүхий зүйл

Дүнг зарлаж, шагнал гардуулах:   2013 оны 05 сарын 03. Баасан гараг

МУ-ын Үндэсний номын санд “үндэсний бичиг үсгийн өдөр”-ийг тэмдэглэх ёслолын арга хэмжээний үеэр шагнал гардуулна.

Ерөнхий зохион байгуулагч:                      МУИС-ийн Монгол Хэл Соёлын Сургууль

 Хамтран зохион байгуудагч:                       МУ-ын Төрийн хэлний зөвлөл

Жич:   Шагналт байрт шалгарах болзол хангасан хүмүүстэй уралдааны эцсийн дүн гарахаас өмнө тусгайлан холбоо барьж, тодруулга хийх тул оролцогчид төгссөн сургууль, мэргэжил, овог нэр, албан байгууллагын хаяг, холбоо барих утас зэргийг үнэн зөв, тодорхой бичнэ үү.

Уралдааны дүнг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудсанд ( http://smlc.num.edu.mn/) байрлуулна.

Монгол бичигтэй монгол хүн таныг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар