
Европын Холбооны санхүүжилттэй “Эрасмус+” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Эстони улсын Тартугийн Их Сургууль (University of Tartu, Estonia)-ийн ахисан түвшний оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад урьж байна.
Уг хөтөлбөрт хүсэлт гаргагч нь МУИС-ийн дор дурдсан чиглэлийн магистр, докторын түвшний оюутан байх шаардлагатай бөгөөд зөвхөн МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтсээр (Erasmus Code: Ulaanbaatar PIC 925609309) дамжуулан хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргана.
Мэргэжлийн чиглэл:
- Социологи-1 суралцагч (магистрант)
- Монгол судлал-1 суралцагч (магистрант, докторант)
Солилцооны хөтөлбөрийн хугацаа:
- 2026 оны хаврын семестр (таван сар)
Тэтгэлэгт юу багтах вэ?
- Сургалтын төлбөр
- Хоёр талын нислэгийн тийзийн төлбөр.
- Суралцах хугацааны амьжиргааны зардал
- Эрүүл мэндийн даатгал
Тавигдах шаардлага:
- МУИС-д дээр дурдсан мэргэжлийн чиглэлээр идэвхтэй суралцаж буй ахисан түвшний оюутан байх
- Голч оноо 3.0-оос дээш байх
- B2 түвшний англи хэлний мэдлэгтэй байх (TOEFL iBT: 75-аас дээш, Academic IELTS: 5.5-аас дээш)
- Тартугийн Их Сургуулийн холбогдох тэнхим, хөтөлбөрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэлтэй байх
Бүрдүүлэх материал:
- Товч анкет (Европын Холбооны EUROPASS стандартаар бичигдсэн байх)
- Англи хэлний түвшнийг нотлох баримт бичиг
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 11 дүгээр сарын 6-ны (Пүрэв гараг) 17:00 цаг хүртэл
- Материалыг PDF нэг файл болгон Хамтын ажиллагааны хэлтсийн cooperation@num.edu.mn цахим хаягаар илгээнэ.
- Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй.
Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйл гарвал Хамтын ажиллагааны газрын 75754400-(1165), (1166) дугаарт холбогдоно уу.
Хөтөлбөрийн талаар бусад нэмэлт мэдээллийг доорх линкээс авна уу.
Тэтгэлэгт хүсэлт гаргах үйл явцын талаар: https://ut.ee/en/exchange-students
Тартугийн Их Сургуулийн англи хэл дээр ордог хичээлийн мэдээлэл: https://ut.ee/en/courses-taught-english-and-grading
Бусад шаардлагатай мэдээлэл: https://ut.ee/en/content/exchange-studies
Factsheet 2025/2026: https://www.canva.com/design/DAGiFdXxGI0/bts9CC_uqlKx-GAlJYH3Fw/view?embed
Тартугийн Их Сургуультай виртуалаар танилцах: https://virtualtour.ut.ee/
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

