Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дараахчиглэлүүдээртөслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төсөлд тавигдах шаардлага:
1. Цөм технологийн төслийн зорилго, гарах үр дүн нь стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, экспорт, импортыг орлох, салбар хоорондын хамаарлыг уялдуулан шинэ хэрэгцээ, хэрэглээг үүсгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт дорвитой хувь нэмэр оруулж чадахуйц технологийн туршилт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаанд чиглэгдэнэ.
2. Төсөл нь 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх цөм технологийн төслүүдийн чиглэлээр зарлагдсан зорилтот үр дүнгийн шаардлагыг хангасан байх төдийгүй баяжуулан сайжруулсан байна.
3. Төсөлд салбар мэргэжлийн эрдэмтэд, инженер зохион бүтээгчид хамтран оролцсон байдал, судлаачдын технологийн боловсруулалт хийгдсэн ажил давамгайлсан зэргийг харгалзана.
4. Төслийн зардлын задаргаа болон худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан тусгана.
5. Төсөл хэрэгжих хугацаа 3 жил, жилийн зардал 100-300 хүртэл сая төгрөг байх бөгөөд цалингийн зардал санхүүжилтийн 30 хувиас хэтрэхгүй байх.
Сонгоншалгаруулалтадоролцохтөслийнсаналыг 2013оны 06 дугаарсарын17-ныөдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 501 тоот өрөөнд хүлээн авна.
Сонгон шалгаруулалтад оролцогч “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам” болон тэргүүлэх чиглэл, цөм технологийн шалгуур үзүүлэлтийг баримтлан төслийг боловсруулна. /Журам, шалгуур үзүүлэлт www.meds.gov.mnцахим хуудсанд тавигдсан болно/.
2013 оноос хэрэгжүүлж эхлэх цөм технологийн төслийн чиглэл
№ | Төслийн нэр | Үр дүнгийн даалгавар | Захиалагч |
1 | Үр тарианы шилмэл сорт гаргах, тариалах, үр үйлдвэрлэх технологи
(2013-2015) |
– Газар тариалангийн бүс нутгуудад дасан зохицсон, уураг, цавуулаг өндөр үр тарианы шинэ сорт гаргах, сонгон шалгаруулах, нутагшуулах, тариалах технологи.
– Үр тарианы шилмэл сортуудын үрийн эх материал гаргах хурдавчилсан технологи. Сонгогдсон, нутагшсан үр тарианы сортын үрийн эх материалыг бөөний болон ганцаарчилсан сонголтоор бий болгох технологи – Үр тарианы шилмэл сортын генефондыг шинэчлэн бүрдүүлэх – Элит үр үйлдвэрлэх технологи. Үр үйлдвэрлэлээр төрөлжсөн мэргэжлийн байгууллага, аж ахуй нэгжид эх үрийг үе шаттайгаар үржүүлэн, тарих үрийн стандарт хангасан элит үр үйлдвэрлэл – Үйлдвэрлэлийн аж ахуй нэгжид үр тарианы сортын үр үйлдвэрлэх, үр сорт сольж шинэчилэх технологи. |
ҮХААЯ |
2 | Таримал ургамал, ой, бэлчээрийн хортон /pest/-той тэмцэх бэлдмэл үйлдвэрлэх технологи
(2013-2015) |
– Ургамалд өвчин үүсгэгч бактери, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй B.subtilis-ийн нутгийн омгийг ашиглан биобэлдмэл үйлдвэрлэх технологи
– Гербицидэд тэсвэртэй ургамалтай тэмцэх, биогербицид үйлдвэрлэхэд ашиглах нутгийн омгуудийг илрүүлэн судлах, зарим сонгомол үйлчилгээтэй гербицидийг өөрийн оронд үйлдвэрлэх технологи –Ургамлын гаралтай пиретройдын зарим инсектицид бэлдмэлийн технологийг нутагшуулж, үйлдвэрлэх технологи –Ой, бэлчээр, тарималургамлын хөнөөлт шавьжийн эсрэг үйлчилгээтэй M.anisopliae, B.bassiana-ийн нутгийн омгийн биобэлдмэлүйлдвэрлэх технологи –Ашигтай шавьж үржүүлж, хамгаалагдсан хөрсний хүнсний ногооны хөнөөлт шавьжтай тэмцэх аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх –Ургамал хамгаалалд хэрэглэх биобэлдмэлүүдийг үйлдвэрлэх, ашигтай шавьж үржүүлэх биоцехийн орчин үеийн тоног төхөөрөмжийн сонголт, туршилт үйлдвэрлэл |
ҮХААЯ |
Харилцах утас: 263181, 99043546
Боловсрол, шинжлэх ухааны яам