Оюутны нэр дэвшүүлэх болон бүртгэлийн заавар
Оюутан нэрээ дэвшүүлэхдээ заасан холбоосоор дамжуулан 2025 оны 10-р сарын 30-ны дотор заавал ирүүлнэ үү. Бүртгүүлэгч оюутнууд хүчин төгөлдөр гадаад паспорттой байх шаардлагатай бөгөөд бүртгэлийн явцад паспортоо заавал хавсаргана.
- 11-р сарын эхээр бүртгүүлсэн оюутнуудад онлайн бүртгэлийг хэрхэн бөглөх заавар бүхий имэйл илгээнэ.
- Оюутнууд бөглөсөн бүртгэлийн маягт болон паспортын хуулбар-аа 2025 оны 11-р сарын 20-ны дотор studentaffairs@num.edu.mn руу ирүүлэх.
- Заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд нэр дэвшүүлэлт болон бүртгэлийн материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Бүртгүүлэх линк: [Nomination link] https://international.jnu.ac.kr/Program/ExStdNomination.aspx
Анхаарах зүйлс:
- Нэр дэвшүүлэх нь 2026 оны хаврын улирал (1 улирал) эсвэл 2026 оны хичээлийн жил (2 улирал)-ийн аль нэгэнд зориулагдсан байх ёстой.
- Нэр дэвшүүлэхдээ Оюутан солилцоо, Зочлох, Хос зэрэг эзэмших г.м хөтөлбөрүүдийн аль зөвийг сонгож илгээнэ үү.
- Оюутны имэйл хаягийг бөглөхдөө өөрсдийн үндсэн имэйл-ийг заавал оруулна, учир нь бүх мэдээлэл тухайн хаяг руу илгээгдэнэ.
Бүртгэлийн материалд хавсаргах шаардлагатай бичиг баримтууд
Оюутнууд бүртгэлийн явцад дараах бичиг баримтуудыг заавал хавсаргах ёстой.
- Өмнөх бүх улирлыг хамарсан сургалтын дүнгийн тодорхойлолт
- Паспортын нүүр хуудасны хуулбар
Паспорт нь БНСУ-д суралцах улирал дууссанаас хойш дор хаяж 1 жил хүчинтэй байх ёстой - Паспортын хэмжээтэй цээж зураг (цагаан дэвсгэртэй) – Чоннам их сургуулийн оюутны үнэмлэхэд ашиглагдана
- Их сургуульд суралцаж буйг батлах тодорхойлолт (Apostille баталгаажуулалттай)
- Банкны баталгаа (оюутны нэр дээр)
- Нэг улиралд хамгийн багадаа 5,000 ам.долларын үлдэгдэлтэй байх
- Бүртгэлийн огнооноос хойш 30 хоногийн дотор олгогдсон байх
- Барьцааны мөнгийг Чоннам их сургуульд хичээл эхлэх хүртэл байлгах шаардлагатай
Цаасаар материал өгөх бол Багш, оюутны хөгжлийн төвийн 3 давхарт 306 тоот өрөөнд ирж мэргэжилтэн Б.Бүрэнтүшигтэй уулзана уу.
Утас: 75754400 – 1520