Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ

 

Ажлын байрны нэр:  Мэдээллийн технологийн хэрэглэгчид туслах мэргэжилтэн

Орон тоо: 1 /үндсэн/

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Багш, ажилтны ашигладаг албан хэрэгцээний компьютер, принтер, дотуур утасны холболт, хэвийн ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
  • Хэрэглэгчдэд тулгарсан техникийн асуудлыг шийдвэрлэх, ашиглалтын заавар зөвлөмж өгөх.

Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Компьютерын сүлжээ, Компьютерын инженер, Мэдээллийн технологи, Электроник.

Мэргэшил: Сүлжээ холбоо, техник хангамжийн чиглэл

Туршлага: Дотоод сүлжээний холболт, хэрэглэгчийн болон сургалтын тоног төхөөрөмжийн техник хангамж, программ хангамжийг зохих түвшинд эзэмшсэн

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай;
  • Ачаалал даах чадвартай;
  • Хариуцлагатай шуурхай;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг /сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /E-Mongolia/

Бүртгэл: 2025 оны 09 дүгээр  сарын 04-17-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1133

 

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар