МУИС-ийн Боловсрол судлалын тэнхимээс зохион байгуулдаг “Их сургууль, коллежид багшлах эрх олгох сургалт”-д урьж байна

Share Button

Сургалтын товч мэдээлэл:

  • Үргэлжлэх хугацаа: Нийт 8 долоо хоног
  • Сургалт: Бямба гараг бүр 09-18.00 цагийн хооронд хичээллэнэ.
  • Сургалтын хэлбэр: Танхим болон цахимаар хосолсон сургалт
  • Байршил: Монгол Улсын Их Сургууль (танхим)
  • Сургалт эхлэх хугацаа: 2025 оны 10-р сарын 04-ны Бямба гараг

Сургалтын бүртгэл:

  • Бүртгэл дуусах хугацаа: 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр
  • Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/vvN2PyAfzcrM1esq9

Бүртгэлийн хуудсанд хавсаргах материал:

  1. Магистр, докторын диплом (хуулбар) /доктор бол зөвхөн докторынх/. Дүнгийн хуулбар шаардлагагүй.
  2. Сургалтын төлбөрийн баримт (820.000 төгрөг)
  3. Иргэний үнэмлэх (хуулбар)

Сургалтын төлбөр:

  • Сургалтын төлбөр 820,000 төгрөгийг доорх дансанд тушаана. Хаан банк 20000 500 5041123790 /МУИС-Шинжлэх ухааны сургуулийн данс/

Жич: Төлбөрийн зориулалт хэсэгт багшлах эрхийн сургалтын төлбөр гэж бичээд овог нэр, регистрийн дугаараа тодорхой бичнэ үү. Сургалтын төлбөрийн баримтыг бүртгэлийн холбоосоор орж хавсаргана.

Суралцагчдад тавих шаардлага: Энэхүү сургалтад их сургуульд багшлах сонирхолтой, Магистр болон Магистраас дээш боловсролын зэрэгтэй хүмүүс хамрагдах эрхтэй. Бакалаврын зэрэгтэй бол материалыг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.***

Бүртгэл: 2025.09.05 – 2025.09.25-ны 23:00 цаг хүртэл бүртгэнэ.

*** Формыг бөглөж, дээрх материалыг бүрдүүлж, төлбөрийг бүрэн төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.

Боловсрол судлалын тэнхим

(МУИС-ийн хичээлийн II байр, 226 тоот танхим)

Утас: 77307730-2331

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар