“Профессорын багийн үйл ажиллагааны нэг жил” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Share Button

logo_web.jpg12014 оны 4 дүгээр сарын 2-нд  “Профессорын багийн үйл ажиллагааны нэг жил” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгээр профессорын багуудын үйл ажиллагааны явц, ажлын тайланг хэлэлцэхийн зэрэгцээ тэдгээрийн цаашдын үйл ажиллагааг идэвхижүүлэх, үр дүнтэй болгох асуудлаар дэвшүүлсэн профессорын багуудын санал, зөвлөмжийг хүргэе.

  • МУИС судалгааны их сургууль болоход профессорын баг нь хамгийн чухал үүрэг, оролцоотой байх тул үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэр буюу МУИС-ийн профессорын багийн гэрээний 2.2.1-ийн “Үүрэг” хэсгийн А-д заасан суурь зардал буюу 15 сая төгрөгийг хугацаанд нь багтааж, бүрэн зарцуулах үүргээ биелүүлэх шаардлагатай байна.
  • МУИС –ийн судалгааны төвлөрсөн дэд бүтцийг сайжруулах, орчин үеийн хамгийн шилдэг, өндөр нарийвчлалтай багажаар тоноглогдсон, байнгын  ажиллагаатай,  Монгол орон даяар  үйлчилгээ  үзүүлдэг аналитик центрийг  бий болгох, профессорын багийн заадаг ерөнхий суурь хичээлийн хамтлагтай  нийцүүлэн албажуулах
  • Судлаач эрдэмтэн багш нарын судалгаа хийх боломжийг нэмэгдүүлэх, цагийн норм, ачааллыг илүү ахисан түвшний сургалт, судалгаанд голлон чиглүүлэн гаргасан үр дүн, бүтээл, судалгааны санхүүжилтийг харгалзан  цалин урамшуулал олгодог болох
  • Шилдэг магистрант, докторант нарт МУИС дээр тогтмол лабораторид ажиллаж судалгаа хийх боломжийг олгох зориулалттай тэтгэлгийг БШУЯ, МУИС тодорхой шалгуур, профессорын багийн ахлагчийн саналаар олгодог байх
  • Судалгааны ажлын үнэлэмжийг инфакт факторт өндөрт сэтгүүлд хэвлэсэн өгүүллээс гадна үйлдвэрлэл үйлчилгээнд оруулсан хувь нэмэр, батлуулсан патент, зохиогчийн эрх, стандарт, технологиор нь бодитой үнэлэх, урамшуулах
  • Профессорын багт  хамрагдан судалгааны ажил гүйцэтгэдэг шилдэг судлаач оюутан, магистрант, докторант нарт МУИС болон БШУЯ-аас тэтгэлэг, стипент олгодог болох
  • Судалгааны төсөл, сэдэвт ажилд  идэвхитэй оролцож, үр бүтээлтэй ажилладаг  багш нарыг туршилт судалгаа хийх цагтай байлгах,  бакалаврын сургалтаас хөнгөвчлөх, заах кредитийг бусад зөвхөн хичээл заадаг багш нараас ялгаатай тооцдог болгон өөрчлөх
  • Магистрант, докторантын сургалтын төлбөрийг шинэчлэхдээ ихэнхи кредитийг  нарийн мэргэших чиглэлийн хичээл, бие даалт, судалгаагаар биелүүлдэг болгох
  • МУИС профессорын багаар дамжуулан Монгол улсын нийгэм эдийн засаг, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт  тулгамдсан онц ач холбогдолтой тэргүүлэх чиглэлд бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж, гадаад харилцааг үр ашигтай ашиглахаар чиглүүлж байх
  • Профессорын багийн судалгааны чиглэлд шилдэг бакалаврын оюутнууд хамруулан сургах, цаашид магистрант, докторантурт бэлтгэх
  • Салбар сургуулиуд профессорын баг байгуулах, татан буулгах асуудлыг шийддэг болох
  • Профессорын багт эрдэм шинжилгээний туслах ажилтанг (research assistant) ажиллуулж, түүнийг тухайн багийн мэдлийн мөнгөнөөс санхүүжүүлэх
  • Санхүүжилтийг сургуулиас мөнгө өгөх бус харин MSc, PhD, Post-PhD суралцагчдын эрдэм шинжилгээний кредит цагт оногдох төлбөрийг профессорын мэдэлд өгөх, ингэснээр тухайн баг бий болох, санхүүгийн чадавхи нэмэгдэх, судалгаанд суурилсан ахисан шатны сургалт бий болох нөхцөл бүрдэнэ
  • Судалгааны баг, судалгааны төв, профессорын багийн үйл ажиллагааны статус, хоорондын ялгааг тодорхой болгох
  • Судалгааны төв – МУИС-ийн харъяанд байх, нэгтгэх, тодорхой санхүүгийн эрх мэдэлтэй болгох
  • Судалгааны баг – тодорхой асуудлыг шийдэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд профессорын баг болон  судалгааны төвүүдийг нийлүүлсэн, тодорхой хугацаанд ажиллаад, асуудлаа шийдсний дараа эргэн тарах, бүтцийн бус нэгж байх
  • Профессорын баг – Нарийвчилсан асуудлыг шийдэх, тогтмол үйл ажиллагаатай, санхүүгийн дэмжлэгтэй, мөн сургуульд өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн тодорхой хувийн хандивыг оруулдаг, сайн дурын үндсэн дээр бүрэлдэх, тэнхимийн харъяанд ажиллах, ахисан түвшний сургалтын мэргэшүүлэх чиглэлийг хариуцдаг, судалгааны чиглэлийн бүтцийн нэгж байх
  • Нэг сургууль нэг профессорын баг гэсэн зарчмыг халах
  • Нэг сургууль, нэг тэнхимд ижил, ойролцоо чиглэлийн хэдэн хэдэн профессорын баг байж өрсөлдөх боломжтой байх
  • Судлаачдыг төрийн болон бусад байгууллагатай холбож, хамтын ажиллагааг албан ёсны болгох
    • Профессорын багийн бүрэлдэхүүнд ажиллаж буй багш нарын судалгааны ур чадварыг дээшлүүлэх
    • Профессорын багийн ахлагчийг 3-5 жилийн хугацаагаар ажиллуулах
    • Бусад чиглэлийн профессоруудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
    • Сургуулийн ЭША-ын төсөвт профессорын багийн үйл ажиллагааг хөгжүүлэх хөрөнгийг суулгаж бодитой хэрэгжүүлэх
    • МУИС дээр ихэнхи магистрант, докторант нар  цагаа судалгаанд бус, тэнхимийн олон хичээл үзэж, үр дүн муутай өнгөрүүлдэг, суух номын сан, ажиллах компьютор, ажлын өрөөгүй, нөхцөлгүй тул профессорын багийг үйл ажиллагаагаа хэвийн явуулах орчин нөхцөлөөр хангах
  • Үр дүнгийн гэрээг салбар сургуулийн захиралтай байгуулах, тухайн сургуулийн цахим хуудасны судалгаа хэсэгт профессорын багийн мэдээллийг байршуулах, ингэснээр тухайн сургуулийн судалгааны чиглэл тодорхой харагдах
  • Профессорын багийн журмын 3.1, 3.2, 4.21 заалтуудыг шинэчлэн, өөрчлөх зэрэг санал, зөвлөмжүүдийг дэвшүүллээ.

ЭШИХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар