Эрхүүгийн хөдөө аж ахуйн академи Еврази дахь цаг агаар, экологи, хөдөө аж ахуйн асуудлаар олон улсын бага хуралд оролцохыг урьж байна

Share Button

Эрхүүгийн хөдөө аж ахуйн академиас зохион байгуулах “Еврази дахь цаг агаар, экологи, хөдөө аж ахуй” сэдэвт олон улсын бага хурал 2014 оны 5 сарын 27-29-ний өдрүүдэд болно. Бага хурлын зорилго нь Европ, Азийн их сургуулиуд уг асуудлаар санал бодол, туршлага хуваалцах юм. Лекцийн гол сэдэв:

  • Хөдөө аж ахуйн бараа, үйлдвэрлэлд байгалийн нөөцийн үзүүлэх нөлөө
  • Хөдөө аж ахуйн бараа үйлдвэрлэлд байгалийн нөөц хэмнэх технологи
  • Евразийн бүс нутгийн газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн  туршлага,  уламжлал
  • Экологи, газар, биологийн нөөц баялагийг дахин боловсруулах, хамгаалах
  • Хөдөө аж ахуйн механикжуулалт, цахилгаанжуулалт
  • Хөдөө аж ахуйн бараа үйлдвэрлэлийн менежментийн үйл явцын мэдээлэл хүргэлт
  • Агро-Экологийн боловсролын тогтолцоо
  • Биотехнологи, тэжээлийн хараат бус байдлыг хангах мал эмнэлгийн үүрэг
  • Орон нутгийн тогтвортой хөгжилд тулгарч байгаа нийгэм эдийн засгийн асуудлууд
  • Евразийн нийгэм, хүмүүнлэгийн салбарын асуудлууд

Уг бага хурлыг сонирхож байгаа хүмүүс өргөдөл болон материалаа 2014 оны 5 сарын 15-ны өдрөөс өмнө svetlana-irk@yandex.ru хаягаар илгээх боломжтой.

Бага хурлын хөтөлбөрийг 2014 оны 5 сарын 20-ны өдрөөс www.igsha.ru веб дээр тавина.

Холбоо барих утас: 7(3952) 237-491

Факс: 7(3952) 237-418; 237-491

Өргөдлийн маягт, холбоотой мэдээллийг татаж авахыг хүсвэл энд дарна уу.

 ГХХАХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар