МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ
ХУВИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ
Ажлын байрны нэр: Тэнхимийн туслах ажилтан
Орон тоо: 1 /үндсэн/
Гүйцэтгэх чиг үүрэг:
- Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх
- Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
- Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
- Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
- Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Эрх зүй
Мэргэшил: Эрх зүй
Туршлага:Сургалт, судалгааны байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно. 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор “Эрх зүйч” диплом авсан байх /үүнийг тухайн сургуулиас авсан төгсөх нь үнэн тодорхойлолтоор баталгаажуулах/
Ур чадвар:
- Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
- Монгол хэлний найруулан бичих чадвартай байх
- Ачаалал даах чадвартай байх
- Хариуцлагатай, шуурхай байх
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
- Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Цээж зураг /сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй/
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /E-Mongolia/
Бүртгэл: 2025 оны 5 дугаар сарын 19–26-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1133
Захиргаа, хүний нөөцийн газар