Нийтийн эрх зүйн тэнхим | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ

 

Ажлын байрны нэр:  Тэнхимийн туслах ажилтан

Орон тоо: 1 /үндсэн/

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх
  • Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
  • Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
  • Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
  • Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;

Боловсрол: Дээд

Мэргэжил: Эрх зүй

Мэргэшил: Эрх зүй

Туршлага: Сургалт, судалгааны байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно. 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор “Эрх зүйч” диплом авсан байх /үүнийг тухайн сургуулиас авсан төгсөх нь үнэн тодорхойлолтоор баталгаажуулах/

Ур чадвар:

  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх
  • Ачаалал даах чадвартай байх
  • Хариуцлагатай, шуурхай байх
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг /сүүлийн зургаан сард авхуулсан 3х4 хэмжээтэй/
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа /E-Mongolia/

Бүртгэл: 2025 оны 5 дугаар  сарын 19–26-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.

 

Утас: 75754400-1133

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар