НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дүрс бичлэгийн уралдаан зарлаж байна

Share Button
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Олон Улсын Залуучуудын өдрийг тохиолдуулан 18-35 насны оюутнууд дунд богино хэмжээний дүрс бичлэгийн уралдаан зарлаж байна. Оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Уралдаанд оролцох
Дараах чиглэлээр бакалавр, мастер болон докторын зэргийн хөтөлбөрт суралцдаг 18-35 насны байх. Үүнд:
Бүтээлд тавих шаардлага
  • Дүрс бичлэг (1-3 мин) Агуулга: Хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоо, монголын уламжлалт хөдөө аж ахуйн өв соёлын асуудал тодорхойлон, шинэлэг шийдэл санал болгосон байх. Асуудлаа маш сайн тодорхойлж, санал болгож буй шийдлээ тодорхой тайлбарлаж, өвөрмөц, шинэлэг шийдэл, өв соёлоо хадгалахад анхаарсан байна.

Хэл: Монгол буюу Англи (Монгол хэлээр хийсэн тохиолдолд англи хадмал орчуулгатай байх).

Формат: дурын төхөөрөмж (гар утас, камер гм.) ашиглаж болно. Дуу,  дүрс тодорхой, ойлгомжтой байх.

  • Үзэл баримтлалын бичвэр
А4 хэмжээний 1 хуудсанд багтаан доорхи агуулга бүхий бичвэрийг Англи  хэл дээр бичих.
Асуудал – Шийдэл  – Шийдлийн нөлөө
Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Татах [13.37 MB]

Бүтээлээ явуулах
 Дүрс бичлэг болон бичвэрийг доорхи холбоосоор нэвтэрч 2025 оны 9-р  сарын 5-ны дотор ирүүлнэ үү:
Шагнал:  Нэг бүтээлийг шилдэгээр шалгаруулж дараах  арга хэмжээнд нэг оролцогч орох эрхээр шагнана. Үүнд:
  •  ХХААБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын Улаанбаатар хотод 2025 оны 10-р сард  зохион байгуулах Дэлхийн Хүнсний Өдрийн арга хэмжээ
  • ХХААБ-ын 2025 оны 10-р сард Итали Улсын  Ром хотод зохион байгуулах ДХФ-ын “Өв соёлд залуусын оролцоо” сэдэвт дагалдах арга хэмжээнд тус байгууллагын бүрэн дэмжлэгээр оролцох
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар