8 ДАХЬ УДААГИЙН “МОНГОЛ-ЯПОНЫ ХАРИЛЦАА: ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ 21-Р ЗУУНЫ ЗҮҮН АЗИЙН ШИНЭ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Share Button

japan-hural-1

МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн, Японы Шова эмэгтэйчүүдийн их сургууль, Монголын түүх соёл судлах японы нийгэмлэгтэй хамтран 2015 оны 8-р сарын 29, 30-ны өдрүүдэд Монгол-Япон төвийн хурлын их танхимд 8 дах удаагийн “Монгол-Японы харилцаа: өнгөрсөн, одоо, ирээдүй 21-р зууны зүүн азийн шинэ хандлага ” сэдэвт олон улсын симпозиумыг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн симпозиум нь Дэлхийн 2-р дайны дараах Монгол-Японы харилцааг гол болгож, Зүүн Азийн бүс нутгийн онцлог зэрэгт илүү анхаарч шинээр олдсон түүхийн тэмдэглэл болон эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнд тулгуурлан түүхийн алдаа оноог даван туулсан Монгол – Японы найрамдалт харилцааны ололт, туршлагыг судлах явдлыг гол зорилгоо болголоо.

japan hural 2

japan-hural-3

Тус хуралд УИХ-ын гишүүн С. Оюун, Япон улсын Шова эмэгтэйчүүдийн их сургуулийн захирал, Марико Бандо, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, эрхэмсэг ноён Такэнори Шимизу нар Япон-Монгол улсын харилцаа, өнөөгийн байдал, цаашид хэрхэн үргэлжилж болох талаар нээлтийн үг хэллээ.

japan-hural-4

Тус хуралд Японы монголч эрдэмтэн Х.Фүтаки, Токиогийн их сургуулийн профессор Юужиро Мурата, профессор Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн профессор К. Окада, профессор Акира Камимура, Оюунгоо, Японы Тайшо их сургуулийн профессор Шиничи Кубота, Кочи их сургуулийн профессор Минато Кунио, Японы Шова Эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Хүсэл, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн профессор О. Батсайхан, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач, профессор Г. Мягмарсамбуу , “Баргын өв” төвийн тэргүүн Ц. Түмэн, МУИС ШУС-ийн ХУС-ын Түүхийн тэнхимийн профессор Д. Дашдулам, МУИС ШУС ХУС-ын профессор Л. Чулуунбаатар, докторант Б. Эрдэнэбилэг, докторант Р.Бигэрмаа зэрэг гадаад, дотоодын 30 орчим эрдэмтэн, судлаач нар илтгэл хэлэлцүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар