Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тэргүүлдэг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны 10 дугаар сар 7-ны өдрийн хуралдаанаар энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж буй оюутан, судлаач, мэргэжилтнүүдийн судалгааны ажлын үр дүнтэй танилцав.
Хуралдаанд танилцуулсан судалгааны ажлууд нь Онцгой байдлын ерөнхий газраас оюутан, судлаач, эрдэмтдийн дунд газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааны тулгамдсан асуудлаар 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 2 сарын хугацаатай зохион байгуулсан “Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх нь” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаанын судлаачдын 1 ба 2-р байр; оюутны тэргүүн байр эзэлсэн судалгааны ажлууд юм. Дээрхи хуралдааны судлаач, эрдэмтдийн ангилалд Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн онцгой байдлын ахмад Б.Энхтүвшин “Газар хөдлөлтийн үед учирч болох хохирлыг тооцоолох, барилгын нуранги тооцоолох аргаүй” сэдвээр тэргүүн байр эзэлсэн бөгөөд 2-р байрыг МУИС-ын Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем мэргэжлээр 2014 онд төгссөн Г.Жавхаа “3 хэмжээст мэдээллийн санд суурилсан газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ”” сэдвээр; оюутны ангилалд МУИС, Газарзүйн тэнхимийн Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн системийн 4-р дамжааны оюутан Л.Отгонбаяр “Улаанбаатар хотын орчин үеийн барилгын хийц, хорооллын зохион байгуулалт ба газар хөдлөлтийн гамшгийн үеийн эрсдэлийн тооцооллын асуудалд” сэдвээр түрүүлсэн юм.
Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн системийн төгсөгч болон оюутны судалгааны ажлыг Газарзүйн тэнхимийн багш Ч.Болорчулуун удирдсан юм.
Шадар сайд судлаачдыг уг ажлын үр дүнгээ цаашид хот төлөвлөлт болон бусад холбогдох байгууллагуудад танилцуулах талаар зөвлөмж өгөв.
Нийгэм эдийн засаг, практик ач холбогдолтой цаг үеэ олсон судалгааны ажил хийсэн нийт багш оюутнууд, төгсөгчиддөө цаашдын эрдэм шинжилгээ судалгааны ажилд нь улам их амжилт хүсье.
Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн системийн 4-р дамжааны оюутан Л.Отгонбаяр
Байгаль орчныг зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн систем мэргэжлээр 2014 оны төгсөгч Г.Жавхаа
Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшиг судлалын хүрээлэнгийн онцгой байдлын ахмад Б.Энхтүвшин