Монгол Улсын Их Сургуулийн сүлжээнээс Их Британийн Вангийн Нийгэмлэг (Royal Society)-ийн сэтгүүлүүдийг чөлөөтэй унших боломжтой боллоо. Эрдэм шинжилгээний хэвлэлийн салбарт 350 жилийн түүхтэй Их Британийн Вангийн Нийгэмлэгээс өндөр импакттай сэтгүүлүүдийг хэвлэн гаргадаг бөгөөд эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийнхээ хамгийн анхны дугааруудыг олон нийтэд нээлттэй болгоод байгаа билээ (https://royalsociety.org/
Их Британийн Вангийн Нийгэмлэгээс танин мэдэхүйн салбарт гаргасан суурь бүтээлүүдийн заримаас жишээ болгон дурдвал 1687 онд хэвлэгдэн гарсан Сэр Исаак Ньютоны “Байгалийн түүхийн математикийн зарчмууд (Philosophiae Naturalis Principia Mathematica)”, түүний “өрсөлдөгч” Роберт Гукын 1665 онд хэвлэгдсэн “Микрографи (Micrographia)” зэрэг бүтээлүүдийг нэрлэж болно. Эволюцийн онолыг дэмжсэн үйл ажиллагаагаараа “Дарвины бульдог” хэмээн хочлогддог байсан Sir Thomas Henry Huxley 1870 онд “Philosophical Transactions-аас бусад дэлхийн бүх ном байхгүй боллоо гэж төсөөлөхөд физикийн шинжлэх ухааны суурь ганхахгүй үлдэх бөгөөд сүүлийн хоёр зууны турш гарсан сэтгэлгээний дэвшил хэдийгээр бүрэн бус ч гэсэн, бараг бүхэлдээ баримттай үлдэх билээ” гэсэн утгатай бичсэн нь бий.