“Хятад орон, Хятадын ард түмний талаарх Монголчуудын санал бодол” судалгааны танилцуулга боллоо

Share Button

Күнзийн институт, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Социологийн нийгмийн ажлын тэнхмийн судлаач нар “Хятад орон, Хятадын ард түмний талаарх Монголчуудын санал бодол” судалгааны тайлангаа танилцууллаа.

Дээрх судалгааны зорилго нь Хятад орон, түүний ард иргэдийн тухай Монголын олон нийтийн үнэлэмж, төсөөлөл, иргэд болоод улс хоорондын харилцааны төлөв байдал, цаашдын чиг хандлагын тухай тэдний санал бодлыг судлан мэдэх явдал гэдгийг судлаач нар хэлж байлаа.

“Хятад орон, Хятадын ард түмний талаарх Монголчуудын санал бодол” судалгааг 2015 оны 7, 8-р саруудад улс даяар удирдаж явуулсан бөгөөд   судалгааны түүврийн хэмжээг судалгааны асуудал, мэдээлэл цуглуулах аргын онцлогтой холбоотойгоор Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу 5 бүс, нийслэл хотыг хамруулан өрхөд суурилсан түүврийн аргаар тогтоож 3000 хүнийг хамруулсан байна.

2

Судалгааныт товч түүврээс:

Монголын ард түмний дунд гадаадын улс орнуудын талаарх ойлголт, төсөөллийг тодорхойлох судалгаа нэг биш удаа хийгдэж байсан бөгөөд ардчилсан өөрчлөлт явагдсанаас хойш Япон, АНУ, Солонгос болон бусад улс орнууд, тэдгээр ард түмнүүдийн талаар Монголчуудын санал бодлыг тодорхойлох томоохон судалгааны төслүүдийг МУИС-ийн Социологи нийгмийн ажлын тэнхимээс удирдан явуулж байсан. Жишээлбэл, 1993 онд Японы Асахи Шимбуни сонины захиалгаар “Монголын ард олны санал бодол” сэдэвт судалгааг, 1997 онд Японы судалгааны төвтэй хамтран “Гадаад хэлний тархалтын судалгаа”, 2004 онд Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны захиалгаар “Япон орон япончуудын талаарх Монголчуудын санал бодол” судалгаа, 2010 онд Солонгос улсын элчин сайдын яам, БНСУ-д Сургууль төгсөгчдийн холбооны захиалгаар “Солонгос улс болон солонгосчуудын талаарх Монголчуудын санал бодол” сэдэвт суурь судалгааг энд дурдаж болно.

1

Монгол улс хөрш Хятад оронтой түүх соёл, нийгэм эдийн засгийн баялаг харилцаатай явж ирсэн бөгөөд харилцан дайн довтолгоон, эзлэн түрэмгийлэл, хүйтэн дайн, найрамдалт найрсаг харилцаа зэрэг түүхэн олон сорилтой тулгарч эдүгээ хүрчээ. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хоёр орны улс төр, нийгэм эдийн засаг, соёлын харилцаа тогтвортой хөгжиж БНХАУ нь Монголын эдийн засгийн хамгийн том түнш, соёлын харилцааны хувьд тэргүүлэх хандлагатай орон болж байна. 2013 оны байдлаар хоёр улсын худалдааны нийт эргэлт 6 тэр бум ам.долларт хүрсэн бөгөөд Монгол улсын нийт экспортын 87 хувийг дангаараа эзэлж байгаа бол импортын 30 орчим хувийг эзэлж байна.

БНХАУ, түүний ард олны талаарх Монголчуудын санал бодлыг судлан мэдсэнээр а) хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого боловсруулах, б) хоёр ард түмний харилцан ойлголцлыг дээшлүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг хөгжүүлэх чиглэлээр төр, иргэний нийгмийн байгуулагуудад дэмжлэг үзүүлэх, в) эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг төлөвшүүлэхэд Монголын хувийн хэвшлийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой билээ.

Судалгааны үр дүнгээс товч дурдвал судалгаанд оролцогчид хятад орны талаарх ойлголт, мэдлэг харьцангуй багатай ч хятад улсыг төсөөлөх төсөөлөл болоод хүлээлт харьцангуй эерэг байгааг Хятад улс гэж сонсоод хамгийн түрүүнд хөрш орон, хурдтай хөгжиж байгаа хүчирхэг эдийн засаг, монголчууд олноор зорчиж наймаа хийдэг улс гэсэн хариултуудын хувь хамгийн өндөр байгаагаас харж болно. Цаашлаад Хятад орон, хятад хүний талаарх ойлголт төсөөлөл, Хятад Монгол хүмүүсийн харилцаа, хамтын ажиллагаа, Хятад улсын ирээдүй, дэлхий нийтэд гүйцэтгэх үүргийг монголчууд хэрхэн авч үзэж байгааг судалгааны илтгэлүүдээс харах боломжтой аж.

3 4 5 6 7

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар