МУИС-иас Шпрингерийн сэтгүүлийн санд хандаж буй хандалтын төлөв байдал

Share Button

МУИС-ийн сүлжээнээс Шпрингерийн сэтгүүлийн санд (http://link.springer.com) хандаж, эрдэм шинжилгээний өгүүллүүдийг бүрэн эхээр нь унших боломж 2015 оны 10-р сараас эхлэн бүрдсэн билээ. Энэхүү төлбөртэй үйлчилгээг аль болох өргөн хүрээтэй, сургалт, судалгааны бүхий л түвшинд үр бүтээлтэй ашигладаг болох шаардлагатай байна. Ийм үр ашигтай хэрэглээг дэмжих, мэдээллийг тэгш хүртээх зорилгоор Шпрингерийн сэтгүүлийн санг ашиглах болон иш таталтын менежментийн систем болох Zotero-г хэрхэн ашиглах талаар сургалтыг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс болон Монголын Номын Сангуудын Консорциум хамтран 2016 оны 1-р сард зохион байгуулсан бөгөөд бид Шпрингерийн сэтгүүлийн санд МУИС-ийн сүлжээнээс хандаж буй хандалтыг байнга анхааралтай ажиглаж байгаа билээ. Энэ хандалтын тоо нэмэгдэж байгаа нь тааламжтай боловч МУИС-ийн эрдмийн хамт олны тоог харгалзаж үзвэл энэ нь бас л хангалтгүй тоо бөгөөд Шпрингерийн эх сурвалжийг багш нар сургах үйл явцдаа ашиглах, гэрийн даалгавар, бие даалт байдлаар уншуулах байдал дутагдалтай байгаа нь ажиглагдаж байгаа тул аль болох өргөнөөр ашиглуулах, суралцагчдыг мэдээллийн сангаас хайлт хийж, ашиглаж сургах тал дээр анхаарч ажиллахыг уриалж байна.

1

МУИС-иас Springer сэтгүүлийн санд өгүүллийг бүрэн эхээр нь үзэхээр амжилттай нэвтэрсэн хандалтын тоо, 2014 оны 1-р сараас 2016 оны 2-р сар дуустал сар бүрээр.

Багш нарын хүсэлтээр Шпрингерийн мэдээллийн сангаас сүүлийн 5 жилд хэвлэгдсэн өгүүллүүдийг нь бүрэн эхээр уншиж болох сэтгүүлүүдийн жагсаалтаас гадна бүрэн нээлттэй (open access) сэтгүүлүүдийн жагсаалтыг энд байрлууллаа.

Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/Springer-OA-journals_2016.pdf”]

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/Mongolia-2016-2020-Title-lists.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар