2016 оны 3 сарын 22-ны өдөр Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой тохиож байна. Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн.
Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, өөрийнхөө сансрын нисгэгчийг нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.
Энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэхээр хэд хэдэн үе шаттай үйл ажиллагаа явагдаж байгаагийн нэг нь Монгол Улсын Их Сургуулийн Газарзүйн тэнхим, ШУА- Одон орон, геофизикийн хүрээлэн болон ШУА- Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгээс хамтран судлаач болон шинжээчид, их, дээд сургуулийн багш, оюутнуудын дунд хоёр түвшинд аман болон ханын илтгэл (poster) хэлбэрээр зохион явуулж буй эрдэм шинжилгээний хурал юм. Уг эрдэм шинжилгээний хурлын зорилго нь зайнаас тандан судлал, геомэдээлэлзүйн судалгааны шинэ арга зүй, шинэлэг үр дүнг хэлэлцэх, эрдэмтэн судлаачид харилцан санаа бодлоо солилцох, залуу оюутан судлаачид судалгааны арга барилд суралцах, судалгааны ажлын ач холбогдол, шинжлэх ухааны ололт амжилтыг нийгэмд сурталчилан таниулахад оршиж байгаа бөгөөд хуралдаанд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор проф. М.Ганзориг нар оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлын үндсэн үйл ажиллагаа 2016 оны 3 сарын 15-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн өргөө (дугуй заал)-нд боллоо. Хуралд нийт манай улсын, шинжлэх ухааны академи, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулиудын оюутан судлаачид, эрдэмтэдийн 50 илтгэл ирсэнээс судлаачийн 9, оюутаны 9, ханын илтгэл 9 хоёр дахь шатанд шалгаран хэлэлцүүлэв.
Хурлын үйл ажиллагааг Монголын үндэсний олон нийтийн телевиз, NTV, MNC, Сүлд ТВ, Монголын Үндэсний Радио, Монгол Контент, Ардчилал сонин, Өдрийн сонин зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирж сурвалжлага авч мэдээллийг улс орон даяр түгээлээ. Хуралд оролсон бүтээлүүдийг эмхэтгэн эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл гаргалаа.
Эрдэм шинжилгээний хурлаар шүүгчдийн бүрэлдэхүүний өгсөн онооны дарааллаар судалгааны ажлын практик ач холбогдол, шинжлэх ухааны шинэлэг тал, судалгааны түвшинг үндэслэн байр эзлүүлэн өргөмжлөл мөнгөн шагнал олгов. Үүнд:
- Оюутны хэсгийн ТЭРГҮҮН байрыг МУИС, Газарзүйн тэнхимийн Байгаль орчны зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн системийн 3-р ангийн оюутан Б.Мөнхтөр МУИС, БОЗТС ба ГМС-3 дамжаа “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн зөрүү” (удирдсан багш Газарзүйн тэнхимийн багш Ч.Болорчулуун) сэдвээр,
- Ханын үзүүлэн илтгэлийн ТЭРГҮҮН байрыг ШУА, -Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн Одон орны салбар М.Өлзийбат, А.Баясгалан, Д.Баттогтох, Ц.Нямбаяр, Э.Баярсайхан, М.Оюун-Эрдэнэ, Г.Байгальмаа, Д.Эрдэнэ-Зул, Г.Баатарсүрэн, Ф.Маттью, О.Смекалин нарын “Улаанбаатар хот орчмын идэвхтэй хагарлууд” сэдвээр,
- Судлаачийн хэсгийн ДЭД байрыг МУИС-Газарзүйн тэнхимийн багш Д.Сандэлгэр, С.Эрдэнэсүх нарын “Янз бүрийн өргөрөг дээрх шим мандлын озоны судалгаа” сэдэвт илтгэлээр
- Судлаачийн хэсгийн ТЭРГҮҮН байрыг ШУА, Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнх-Эрдэнэ “Сансрын хайперспектрийн болон радарын мэдээг газрын гадаргын ангилалд ашиглах шинэлэг аргазүй” сэдвээр
- ШИЛДЭГ илтгэлээр ШУА, -Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн Одон орны салбар эрдэм шинжилгээний ажилтан Ш. Амаржаргал “Дэлхийг хэмжиж, ажиглах сансрын геодезийн судалгааны дэвшил” сэдэвт судалгааны ажил шалгарч ОХУ-ын Сансрын Нисгэгчдийн Холбооны дээд шагнал болох “Ю.А.Гагарин” алтан медалийн эзэн боллоо.
Зүүн гар талаас. ШУА- Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Зайнаас тандах судлал, Орон зайн загварчлалын салбарын эрхлэгч, Академич, доктор (Sc.D) Д.Амарсайхан, БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын сансрын нисэгч, Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор проф. М.Ганзориг, ШУА- Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, Доктор (Ph.D), проф. С.Дэмбэрэл, МУИС Газарзүйн тэнхим, Байгаль орчны зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн системийн лабораторийн эрхлэгч, Ази-Номхон далайн бүс нутгийн зайнаас тандан судлалын өргөмжит багш Ч.Болорчулуун
Хурлын нээлт сансрын нисгэгч Ж.Гүррагчаа,
МУИС, Захиргаа, Хяналт – Шинжилгээ, Үнэлгээиий албаны дарга, доктор (Ph.D), проф. В.Батцэнгэл
Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хурлын явцын талаар сурвалжлага авч буй байдал
Оюутны хэсгийн тэргүүн байр эзэлсэн МУИС-Байгаль орчны зайнаас тандан судлал ба газарзүйн мэдээллийн системийн 3 дамжааны оюутан Б.Мөнхтөр
Шилдгийн шилдэг судалгааны ажлаараа ОХУ-ын Сансрын Нисгэгчдийн Холбооны дээд шагнал болох “Ю.А.Гагарин” алтан медалийн эзэн болсон ШУА, -Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн Одон орны салбар эрдэм шинжилгээний ажилтан Ш. Амаржаргал
Хурлын үйл ажиллагаанаас…