Монгол орны уур амьсгалын өөрчлөлт ба ландшафт нутаг дэвсгэрийн эмзэг байдал сэдвээр лекц уншина

Share Button
ХБНГУ-ын Аахен хотын их сургуулийн Физик газарзүй, геоэкологийн салбарын дарга, профессор, доктор Франк Лемькүл 2016 оны 3-р сарын 18 ны өдрийн 15 цагт “Монгол орны уур амьсгалын өөрчлөлт ба ландшафт нутаг дэвсгэрийн эмзэг байдал” (Climate Change and Vulnerability of Landscape regions in Mongolia) сэдвээр ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн 1-р байрны (ШУА-ийн хүрээлэнгүүдийн 2-р байр, Теди төвийн зүүн талд) хурлын танхимд лекц уншина.
Уг эрдэмтний судалгааны чиглэл нь:
Геоморфологи, хөрс судлал, хурдас хуримтлал, дөрөвдөгчийн уур амьсгал ба орчны өөрчлөлт (ялангуяа мөсдлөгийн судалгаа, нуурын усны түвшний өөрчлөлт, химэрлэг хурдас хуримтлал, флювиал ба перигляциал геморфологи) чиглэлээр судалгаа хийдэг.
3-р сарын 18-ны өдөр “Монгол орны уур амьсгалын өөрчлөлт ба ландшафт нутаг дэвсгэрийн эмзэг байдал” сэдвийн хүрээнд унших лекц нь дараах агуулгатай байна.
Төв Ази түүний дотор Монголын газар нутагт геоморфологи үйл явцын хувьд ялгаатай хэд хэдэн ландшафт геморфологийн мужуудыг ялгадаг. Эдгээр мужууд нь дулааны градиент болон төв хэсгийн мөнх цас бүхий өндөрлөг газрын нөлөөнөөс хамааран хойноос урагш чиглэлд өөрчлөгддөг. Сүүлчийн мөсдлөгийн үед перигляциал үйл явц зонхилж байсан. Цаг хугацаа орон зайн хувьд ялгаа бүхий янз бүрийн геоморфологийн мужуудтай. Мөн, чийг дулааны горим ба уур амьсгалын өөрчлөлт нь ихэнх газар нутаг дээр нэгэн зэрэг синхрон байгаагүй. Өнөө цаг үед уулархаг нутийн мөнхцас, цэвдэг нь усны ашиглалт хэрэглээний чухал нөөц болно. Цөлжилт нь мөн тулгамдсан гол асуудлын нэг юм.
1
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар