МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Салбарын
“ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ”
сэтгүүл
Сэтгүүлийн нэр: Гадаад хэл соёл судлал
Сэтгүүлийг эрхлэх байгууллага: МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбар
Сэтгүүлийг анх эрхлэн гаргасан он: 2001
Олон улсын стандарт дугаар: ISSN: 2306-3904
Сэтгүүлийн товч танилцуулга: “Гадаад хэл соёл судлал” гадаад судлалын мэргэжлийн сэтгүүл нь 2001 оноос эхлэн 15 дугаар хэвлэгдэн гарсан, жилд нэг удаа англи, монгол хэлээр гардаг.
Сэтгүүлийн зорилго: Эрдэмтэн, багш нарын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг өөрийн орны болон гадаадын байгууллага, хүмүүст сурталчлах.
Сэтгүүлийн чиглэл: Хэлшинжлэл, гадаад хэлний боловсрол, орчуулгазүй, олон улс судлал
Бүтээлийн төрөл: 1.Эрдэм шинжилгээний өгүүлэл
- Шүүмж
- Сурталчилгааны өгүүлэл
- Орчуулга
- Мэдээлэл (2015-2016 оны хичээлийн жилд багш нарын хэрэгжүүлсэн төсөл, хэвлүүлсэн ном, товхимол, зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал)
- Өгүүлэл хүлээн авах: 2-р сарын 22-с 3-р сарын 31
- Редакцийн зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчид хянах:
4-р сарын 1-с 4-р сарын 15
- Өгүүлэлд засвар оруулах: 4-р сарын 18-с 4-р сарын 29
- Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэх, хэвлүүлэх: 5-р сарын 2-с 5-р сарын 25
Хэвлүүлэх өгүүлэл, мэдээллийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүлээн авна.
Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 403 тоот тэнхим (Б.Гэрэлт-Ирээдүй 99233289) Цахим хаяг: setguul.ghss@gmail.com
Холбоо барих: 99014142 (Э.Батжаргал), 99136095 (Т.Мөнхцэцэг),99098114 (Д.Сайнбилэгт)
Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавих шаардлага
- Бүтэц: Өгүүллийн нэр, зохиогчийн мэдээлэл, товч агуулга, түлхүүр үг, үндсэн өгүүлэл, дүгнэлт, номзүй
- Өгүүллийн нэр: Монгол, англи хэлээр, том үсгээр бичнэ.
- Сэтгүүлийн албан ёсны хэл: Монгол (өгүүлэл), англи (өгүүллийн товч агуулга)
- Зохиогчийн мэдээлэл: Сэдвийн доор зохиогчийн нэрийг овгийн эхний үсгийн хамт бичиж 1 гэж дугаарлаад эхний нүүрний доод хэсэгт харъяалагдах байгууллагын нэр, зохиогчийн эрдмийн зэрэг, цолыг бичих ба бусад албан тушаал, цол, гавъяа шагналыг бичихгүй. Олон зохиогчтой тохиолдолд нэр бүрийг тоон тэмдэгтээр ялган тэмдэглэнэ. Зохиогч бүр өөрийн нэрийг мөн англи үсгээр бичиж ирүүлнэ. /*Доктор D, МУИС, ШУС, Хүмүүнлэгийн Ухааны Салбарын Ази судлалын тэнхим /
- Өгүүллийн товч агуулга: Өгүүллийн агуулгыг товчлон 100-150 үгэнд багтаан англи хэлээр бичнэ.
- Түлхүүр үг: 5-8 түлхүүр үг хэрэглэнэ. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
- Ишлэл: Ишлэл авсан хэсгийн ард дөрвөлжин хаалтанд уг бүтээлийн номзүйн жагсаалт дахь дугаар, ишлэл авсан хэсгийн хуудасны дугаарыг бичнэ. Жишээ нь: [5. x 37-43]
- Номзүй: Номзүйд орсон бүтээлийг монгол хэлээр, гадаад хэлээр, цахим эх сурвалж гэсэн дарааллаар жагсааж дугаарлана.
А. Өгүүллийн төгсгөлд зөвхөн ишлэл авсан ном, зохиолын нэрсийг зохиогчийн нэрийн цагаан толгойн дэс дарааллаар бичнэ. Жишээлбэл, Шагдарсүрэн Ц., Монголчуудын утга соёлын товчоон, Шинжлэх ухааны хэвлэлийн “Эрдэм” пүүс, УБ., 1991.
Б. Эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн бүтээлээс ишлэл авсан бол зохиогчийн овог, нэр, өгүүллийн бүтэн нэр, өгүүлэл хэвлэгдсэн эмхэтгэл, сэтгүүл, ном, сонины нэр, хэвлэгдсэн он, дугаарыг бичнэ. Жишээлбэл: Туяа Ш., Орос, монгол бүүвэйн дууны хэл соёлын онцлог, “Гадаад хэл соёл судлал” МУИС, ГХСС-ийн ЭШБ, 2014 № 410 (18)
В. Цахим сүлжээнээс болон компакт дискээс авч хэрэглэсэн ном, сонин, сэтгүүл зэрэг эх сурвалжийг дараалуулахдаа ердийн эх сурвалжтай адил зарчим баримтлах буюу овог, нэр, гарчгийн эхний үг зэргийн цагаан толгойн дарааллыг харгалзана. Ямар ч тохиолдолд дан ганц сүлжээний хаяг хэрэглэж болохгүй.
- Цаасны хэмжээ: A4 (210mm x 297mm) хэмжээтэй 8-15 нүүр
- Үсгийн фонт: Үндсэн өгүүлэл Times New Roman regular, өгүүллийн хураангуй Times New Roman italic
- Үсгийн өндөр: Гарчиг 14pt; зохиогчийн нэр, хураангуй 10pt, italic; ерөнхий агуулга, хүснэгтийн тайлбар, агуулга нь 11pt өндөртэй үсгээр бичигдсэн байна. График, диаграмм, зургийн тайлбарыг 9pt өндөртэй үсгээр бичнэ.
- Ашигтай талбайн хэмжээ (margins): Тop 2 см, Bottom 2 см, Right 2 см, Left 2 см; мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. Header, footer цэс ашиглахгүй, хуудасны дугаар тавихгүй, мөр хоорондын зай 1 байна.
- Tab (догол мөр): Өгүүллийн хураангуй болон түлхүүр үг нийтдээ нэг tab/догол мөр зайд бичигдэнэ.
Жич: Докторант эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх тохиолдолд эрдэм шинжилгээний удирдагчийн /зөвлөх профессор/ зөвшөөрөлтэй байна.
“ГАДААД ХЭЛ СОЁЛ СУДЛАЛ” сэтгүүлийн редакцийн зөвлөл